“Майами” дөрөв дэх удаагаа финалд шалгарлаа

2014 оны 6 сарын 1

NBA-гийн 2013-2014 оны улирлын Дорнод бүсийн аваргаар "Майами Хит" баг шалгарлаа. "Майами Хит" цувралын зургаа дахь тоглолтод талбай дээрээ "Индиана Пейсерс" багийг 117-92 онооны харьцаагаар хожсоноор, 4:2-оор тэргүүлж, финалд шалгараад байна.

Өчигдрийн тоглолтод "Майами Хит"-чүүд 24-11, 36-21-ээр буюу эхний хагасыг 60-34-ийн харьцаатай дуусгасан бол сүүлийн үеийг (31-24, 26-36) 117-92-ийн харьцаагаар дуусгаснаар ялалт байгууллаа.
Сануулахад, өнгөрсөн жилийн Дорнод бүсийн аваргын төлөө "Майами Хит", "Индиана Пэйсэрс" багууд шалгарахад долоо дахь цувралд "Майами Хит" илүүрхэж, финалд тоглох эрхийг авч байсан. "Майами Хит" аваргын төлөө дөрвөн жил дараалан шалгарч үлдсэн гурав дахь баг боллоо.
Өнөөдөр "Сан Антонио Спэрс", "Оклахома Сити Тандер" багуудын цувралын зургаа дахь тоглолт болно. Хоёр багийн цувралыг 3:2-ийн харьцаагаар "Сан Антонио Спэрс" тэргүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна