Спэрсчүүд финалд шалгарлаа

2014 оны 6 сарын 2

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх “Сан Антионо Спэрс” болон “Оклахома Сити Тандер” багуудын цувралын зургаа дахь тоглолт ням гаригийн/06.01/өглөө болж, спэрсчүүд ялалт байгуулснаар финалд тоглох эрхийг авлаа. Тоглолтын фото агшнаас сонирхуулья.
АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх “Сан Антионо Спэрс” болон “Оклахома Сити Тандер” багуудын цувралын зургаа дахь тоглолт өчигдөр/06.01/ болж, спэрсчүүд ялалт байгуулснаар финалд тоглох эрхийг авлаа.
Өрнөд бүсийн аваргын төлөө шалгараад байсан "Сан Антионо Спэрс" "Оклахома Сити Тандер" багуудын цувралын зургаа дахь тоглолт Тандерийн талбай дээр болсон. Энэхүү тоглолтод зочин баг 112-107 онооны харьцаагаар ялалт байгуулж, цувралыг 4-2-оор тэргүүлэн финалд "Майами Хит"-тэй тоглох эрхийг авлаа.
Тоглолтын эхний хагасыг 49-42-оор талбайн эзэд илүүрхсэн ч дөрөвдүгээр үе 101-101 харьцаагаар өндөрлөсөн. Нэмэлт цагт спэрсчүүд 11-6 онооны давуу байдлаар тоглолтыг дуусгаж, 112-107 онооны харьцаагаар ялалт байгуулав. Ийнхүү цувралын зургаа дахь тоглолтод ялалт байгуулсан спэрсчүүд NBA-гийн 2013-2014 оны улирлын аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
NBA-гийн аваргын төлөөх "Майами Хит" “Сан Антионо Спэрс” багуудын эхний тоглолт ирэх баасан гариг буюу зургаадугаар сарын 6-нд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна