Элсэн шуурга Тегераныг “залгив”

2014 оны 6 сарын 3

Ираны нийслэл Тегеран хотноо өчигдөр /VI.2/ 35 метр/секунд хүчтэй элсэн шуурга босч, бүхнийг харанхуйлан шуурчээ. Хүчтэй элсэн шуурганы үеэр гурван хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртэн, 50 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Арабын орнуудад “Хабуб” гэж нэрлэгддэг элсэн шуурган агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс болж үүсдэг аж. Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна