Олны танил хүмүүс "Машингүй өдөр"-т нэгдэв

2014 оны 6 сарын 9

Нийслэлчүүд тав дахь жилдээ "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэлээ. Зургадугаар сарын 07-нд тохиосон энэ өдөр иргэд төв талбай, төв замаар унадаг дугуй хөлөглөн давхиж, холын зайн марафон гүйлтэд ч оролцсон бөгөөд урлаг, спорт, улс төрийн салбарын олны танил хүмүүс ч цөөнгүй нэгдсэн байлаа.
Нийслэлчүүд тав дахь жилдээ "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэлээ. Зургадугаар сарын 07-нд тохиосон энэ өдөр иргэд төв талбай, төв замаар унадаг дугуй хөлөглөн давхиж, холын зайн марафон гүйлтэд ч оролцсон бөгөөд урлаг, спорт, улс төрийн салбарын олны танил хүмүүс ч цөөнгүй нэгдсэн байлаа. Тэдгээрээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн спорт хувцасны сонголт цахим орчинд нилээд шүүмжлэл дагуулж байгаа бололтой. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд эсрэгээрээ. Угаасаа спортын хүн болоод ч тэрүү дугуй унахыг уриалсан өдрийг сүрхий ашиглаж, өдөржин хотоор зугаалжээ. Тэгэх тэгэхдээ зүгээр ч нэг дугуйн аялал хийсэнгүй “Хүүхдээ тэрэгтэй түрж явах замгүй байна”, “Дуут дохионоос болж хүүхэд цочиж байна”, “Дугуйн замтай болъё” гэх уриа, лоозон барин цугласан ээжүүдтэй очиж уулзан, тэдний "Тэрэгтэй салхилалт"-ыг дэмжих талаар ярилцсан гэнэ.
Улсын арслан Д.Ганхуяг хүүтэйгээ хамт дугуйгаар зугаалав.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган хүүгийн хамт салхилав.
"Хас" Ч.Ганхуяг. Банкныхаа нэрээр овоглуулдаг энэ эрхэм угийн спортод элэгтэй. Тиймдээ ч олон улсын марафон гүйлтэд оролцож, тамирчидтай энэ зэрэгцэн уралдав.
"Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү.
Японд амьдарч буй Гавьяат тамирчин Б.Сэр-Од "Улаанбаатар марафон"-д ирж оролцлоо.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од "Улаанбаатар марафон"-д түрүүлэв.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат "Залуу дугуйчин" клубын дугуйчидтай нэгдэн, дугуйн парад зохион байгуулж, өөрөө оролцов.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна