“Mongolia academy awards 2014” наадмын шилдгүүд

2014 оны 6 сарын 14

Кино ертөнцийн томоохон баяр өчигдөр “Монгол шилтгээн” цогцолборт болж өнгөрлөө. Дөрвөн жил тасралтгүй зохион байгуулагдаж буй “Mongolia academy awards 2014” наадамд дэлгэцийн уран бүтээлийн шилдэг уран бүтээлчид цугласан бөгөөд “Үргээлэг” кино Гранпри шагналын эзэн бүтээлээр тодорч чамгүй олон шагналыг тус бүтээлийн уран бүтээлчид хүртлээ.
Наадамд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн уран бүтээлүүд өрсөлдсөн бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Үргээлэг”, “Хязгааргүй”, “Ларьдмаа”, “Шарга даага”, “The call”, “Үхлийн синфони”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Хоёулаа унатах уу”, “Тал нутгийн бяцхан эгч дүү хоёр” зэрэг 12 бүрэн хэмжээний кино, таван богино хэмжээний кино, долоон баримтат кинонууд өрсөлдөж шилдгүүдээ угтлаа.
“Mongolia academy awards 2014” наадмын ширүүхэн өрсөлдөгчөөр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” болон “Үргээлэг” гэх хоёр бүтээлийн дунд болж өнгөрсөн. Тус хоёр бүтээл киночдын хамаг л гол шагналуудыг хуваагаад авчих шиг болсоныг нуух хэрэггүй биз ээ.
Шилдэг дууны найруулагч: “Үргээлэг” кино, дууны найруулагч С.Нэргүй, Шилдэг дуу: “Хунгийн сүүлчийн дуу” кино, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа. Шилдэг хөгжим: “Үргээлэг” кино, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр
Шилдэг туслах дүрийн эмэгтэй: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогын дүрээр Соёлын тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг. Шилдэг туслах эрэгтэй дүр: “Үргээлэг” киноны Тогтохын дүрээр ДБЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ
Шилдэг зураглаач: “Луйвар” кино, зураглаач Ц.Энхцогт. Шилдэг зураач: “Хязгааргүй” кино, зураач Ш.Тэгшбаяр. Шилдэг монтаж: “Луйвар” кино, монтажчин Э.Энхтулга
Шилдэг хөрөнгө оруулагч: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Алтай констракшн” ХХК Шилдэг зохиол: “Шарга даага” киноны О.Сундуй. Шилдэг найруулагч: “Үргээлэг” кино, найруулагч Ж.Сэнгэдорж
Шилдэг эмэгтэй гол дүр: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино, Цогзолмаагийн дүрээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг Шилдэг эрэгтэй гол дүр: “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан
Шилдэг богино хэмжээний кино: “Step” кино, найруулагч Б.Чингүүн. Шилдэг баримтат кино: “Гэрээслэл” кино, Цэгц фильм тус тус шалгарлаа.
Шилдэг эрэгтэй гол дүр: “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино, Цогзолмаагийн дүрээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг
Шилдэг найруулагч: “Үргээлэг” кино, найруулагч Ж.Сэнгэдорж
Шилдэг туслах дүрийн эмэгтэй: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогын дүрээр Соёлын тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг
Шилдэг эрэгтэй гол дүр: “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна