Белги 2-1 Алжир

2014 оны 6 сарын 18

Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельги 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Африкийн “Цөлийн үнэг” хочит Алжирын шигшээг 2:1-ийн харьцаатай хожлоо. Пенальтийг Алжир шигшээн Софиане Фегули амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 1:0-ийн харьцаатай болголоо. 70 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Бельгийн хагас хамгаалагч Маруане Феллаини гоол оруулж, тооны харьцааг тэнцүүллээ. 80 дахь минутад Дриес Мертенс гоол оруулж, “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгч Алжирыг буулган авлаа. 2014.06.18
Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельги 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Африкийн “Цөлийн үнэг” хочит Алжирын шигшээг 2:1-ийн харьцаатай хожлоо.
Тоглолтын гоолын салхийг Алжирчууд хагалсан. 24 дэх минутад Алжирын сөрөг довтолгооны үеэр Бельгийн хамгаалагч Ян Вертонген торгуулийн талбайдаа алдаа гаргахад шүүгч пенальт заасан юм. Пенальтийг Алжир шигшээн Софиане Фегули амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 1:0-ийн харьцаатай болголоо.
Алжирчууд эхний хагаст давамгайллаа сайн хамгаалж өндөрлүүлсэн юм. Харин хоёрдугаар хагасын 70 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Бельгийн хагас хамгаалагч Маруане Феллаини гоол оруулж, тооны харьцааг тэнцүүллээ. Маруане Феллаини ДАШТ-ий анхны гоолоо оруулсан нь энэ.
Үүний дараа 80 дахь минутад Бельгийн довтлогч Дриес Мертенс гоол оруулж, 2:1-ийн харьцаатай “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгч Алжирыг буулган авлаа. Бельгичүүд ДАШТ-ий нээлтийн тоглолтод хаалгачаар Дибот Куртуаг сонгожээ. Дибот Куртуа хаалгыг нь “манаж” байхад Бельги хэзээ ч хожигддоггүй гэсэн гайхамшигтай үзүүлэлт бий.
Куртуа Бельгийн шигшээн бүрэлдэхүүнд 18 тоглолт хийхдээ 10 удаад нь гоол алдаагүй байна. Мөн Куртуатай Бельги 18 тоглолтод 11 удаа хожиж, долоон удаа тэнцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна