"Уимблдон" эхэллээ

2014 оны 6 сарын 23

Талбайн теннисний оны гурав дахь "Их дуулга" болох "Уимблдон" Английн Лондон хотод (All England Lawn Tennis club) өнөөдөр эхэллээ. Зүлгэн талбай дээр болдог албан бус дэлхийн аварга гэгддэг "Уимблдон" ирэх сарын 6-нд өндөрлөнө. 2016.06.23
All England Club
Мэргэжлийн ангилалаас гадна охид, хөвгүүд болон тэргэнцэртэй теннисчдын дунд болдог "Уимблдон"-ы нийт шагналын сан 25 сая 500 мянган евро буюу 34 сая ам.долларт багтаж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэйд шилдэг 128 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд 1/64 буюу нэгдүгээр тойрогт шалгарсан тохиолдолд 23 мянган еврогийн шагнал, чансааны арван оноо хүртэх аж.
Шөвгийн наймд үлдсэн тамирчид 205 мянган еврогийн шагнал хүртэж чансааны 360-430 оноо хүртэнэ. Харин аваргууд 1 сая 600 мянган еврогийн шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэх юм.
Өдгөө тоглож буй шилдэг тамирчдаас Швейцарийн Рожер Федерер долоо, Испаний Рафаэль Надаль хоёр(2008, 2010), тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович (2011), Австралийн Лейтон Хьюитт нар нэг нэг түрүүлсэн амжилттай байна.
Бүсгүйчүүдийн тухайд эгч, дүү Уильямсууд 2000 оноос хойш арван тэмцээний түрүүг хүртээд байгаагаас тэд адил таван түрүүтэй явна. Тэдний хувьд 2002, 2003, 2008, 2009 оны финалд учраа таарахад өдгөө дэлхийн манлай теннисчин Серена Уильямс гурван удаа хожиж байжээ.
Харин энэ сард "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж "Их дуулга"-ын тав дахь цомоо хүртсэн ОХУ-ын Мария Шарапова 2004 оны шигшээд Серена Уильямсыг хожиж, түрүүлж байжээ. Мөн 2011 оны "Уимблдон"-ы аварга Чехийн Петра Квитова Мария Шараповаг хожсоноор "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртэж байсан удаатай аж.
Centre Court
Францын Жо Уильфред Цонгагийн фэнийн жаргалтай мөч.
Энэ сард "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж "Их дуулга"-ын тав дахь цомоо хүртсэн ОХУ-ын Мария Шарапова 2004 оны шигшээд Серена Уильямсыг хожиж, түрүүлж байжээ. Мөн 2011 оны "Уимблдон"-ы аварга Чехийн Петра Квитова Мария Шараповаг хожсоноор "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртэж байсан удаатай аж.
Эгч, дүү Уильямсууд 2000 оноос хойш арван тэмцээний түрүүг хүртээд байгаагаас тэд адил таван түрүүтэй явна. Тэдний хувьд 2002, 2003, 2008, 2009 оны финалд учраа таарахад өдгөө дэлхийн манлай теннисчин Серена Уильямс гурван удаа хожиж байжээ.
Taylor Townsend
Румыны Simona Halep
Jerzy Janowicz
Janowicz and John Isner
Heather Watson
Goran Ivanesivic
Ernests Gulbis and Alison Riske
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна