"Уимблдон": Найм дахь өдөр

2014 оны 7 сарын 1

"Уимблдон-2014": Английн Лондон хотноо үргэлжилж буй "Уимблдон"-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо.
Тэмцээний найм дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Канадын залуу теннисчин Эжени Бучард, Чехийн Сафарова, ОХУ-ын Екатерина Макарова болон 2011 оны Чехийн Петра Квитова нарын шилдгүүд шалгарав. Мөн гуравдугаар тойрогт БНХАУ-ын Ли Наг буулган авсан Чехийн Барбора Струкова Данийн Каролина Возняцкиг хожсоноор шөвгийн наймд шалгараад байна.
Тэмцээнд зургаад эрэмбэлэгдсэн, 2011 оны "Уимблдон"-ы аварга Чехийн Петра Квитова шөвгийн наймд шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь нутгийн теннисчин Барбора Струкова юм. Өдгөө дэлхийн чансааны 43-т бичигдэж буй Чехийн Барбора Струкова БНХАУ-ын Ли На, Данийн Возняцки нарын шилдгүүдийг хожиж, шөвгийн наймд шалгараад байна.
Эрчүүдийн хувьд шөвгийн наймд тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, өнгөрсөн жилийн аварга Их Британы Энди Маррей(3), Беларусын Григор Димитров(11), Хорватын Марин Чилич(26) нарын шилдгүүд шалгараад байна.
Тэмцээнд 14-т эрэмбэлэгдсэн Францын Жо Уильфред Цонга Сербийн Новак Жоковичид 3:6, 4:6, 6:7-аар гурван үеийн турш ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.
Тэмцээнд 11-т эрэмбэлэгдсэн Беларусын Григор Димитров. Тэрээр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Их Британы Энди Маррейтэй тоглох юм.
Тэмцээнд 19-т эрэмбэлдэгсэн Германы Сабини Лициски.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна