Зургадугаар сар: Гэрэл зурагт

2014 оны 7 сарын 2

Улаанбаатар төмөр замаас PA-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа 100 кмцагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут зорчих “Railbus”-ыг танилцууллаа. Дээрх чиглэлд “Railbus”-нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчилж байна.
Хотын эзэд
Төрийн албанд автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан эрхээ хэтрүүлэн “төмөр хүлэг” хөлөглөж байхад Монголын ирээдүй болсон цөөнгүй хүүхэд хог түүж амьдралаа залгуулж байна.
Жирийн иргэдийн хувьд орон сууцтай болох хүсэл мөрөөдөл хэвээрээ байна.
Онцгой байдлын алба байгуулагдсаны 10 жилийн ой тохиолоо.
Дэнжийн мянгад байрлах гэр хорооллын айлууд дунд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн бий болжээ. Солонгост ажиллаж байгаад ирсэн С.Өлзийтогтох гэгч залуу өөрийн хөрөнгөөр энэ хүрээлэнг бий болгосон юм.
Хот өнгөө засч эхэллээ.
Наадам айсуй. Бөхчүүд галдаа гарч наадмын бэлтгэлээ хангаж эхлэв.
Зургаадугаар сар хур бороо элбэгтэй байлаа.
Зун цаг ирж жуулчдын тоо ихсэж, “Баянгол” зочид буудал оюутны байраас ялгарахааргүй болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна