"Чингис хаан-2014" гранпри тэмцээний фото агшнаас

2014 оны 7 сарын 5

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Канад, Герман, БНСУ, ОХУ, Бразил, Австри зэрэг гэсэн 27 орны 282 (эр165, эм117) жүдоч өрсөлдөв. Монголын жүдочид нутагтаа болсон Гранприд сүүлийн 4 жил дараалан багийн дүнгээр тэргүүллээ. Харин Японы цагаан өмсгөлтнүүд гурван алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай аман хүзүүдэж, Гүрж (2 алт+1 мөнгө+2 хүрэл), БНХАУ (2+0+1), БНСУ (1+1+0) айрагдлаа. 2014.07.07
Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Канад, Герман, БНСУ, ОХУ, Бразил, Австри, Португал, Унгар, БНАСАУ, Швейцарь, Иран, Турк, Польш, Тайвань, АНУ, Узбекистан, Чех, Гүрж, Хонгконг, Казахстан, Мозамбик, Румын, Сингапур, Словак гэсэн 27 орны 282 (эрэгтэй 165, эмэгтэй 117) жүдоч өрсөлдөв.
“Рио де-Жанейро-2016” олимпийн эрхийн оноо цуглуулах зургаа дахь удаагийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс олон орны шилдэг жүдочид зодоглосон, өндөр чансаатай тэмцээн боллоо. Тухайлбал, энэ удаагийн тэмцээнд
Олимп, дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Тагир Хайбулаев “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга БНСУ-ын тамирчин Ван Ки-Чун Дэлхийн аварга, БНАСАУ-ын тамирчин Сол Кьон ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Португалийн тамирчин Телма Монтейро ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Кирилл Денисов ДАШТ-ий мөнгөн медальт, Унгарын тамирчин Барна Бор
Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Германы тамирчин Дмитрий Петерс “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, Канадын тамирчин Антоине Валоус-Фортье ДАШТ-ий хүрэл медальт, Германы тамирчин Мареен Крае, РомиТарангул Унгарын шилдэг жүдоч Хедвиг Каракас АНУ-ын Ханна Мартин, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, БНСУ-ын тамирчин Хван Е-Сул Европын хошой аварга, ОХУ-ын жүдоч Беслан Мудранов Унгарын тамирчин Абигель Жо
Төв Америкийн хошой аварга, Канадын жүдоч Келита Зупанчич Залуучуудын дэлхийн хошой аварга, Японы жүдоч Торү Шишимэ Залуучуудын дэлхийн аварга Шо Татеяма Канадын жүдоч Кайл Рейес “Казань-2013” “Универсиад” наадмын аварга Томофүжи Такахо нарын шилдгүүд Улаанбаатарын татамиг чимсэн юм.
Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин С.Ням-Очир, Д.Амартүвшин, ОУХМ Д.Сумьяа нар энэ удаагийн тэмцээнийг өнжиж, бусад шилдгүүд бүгд хүч үзсэн бөгөөд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Ингэснээр М.Уранцэцэг гурав, Г.Болдбаатар хоёр, Ц.Наранжаргал анх удаа “Чингис хаан”-д түрүүлсэн юм. Монголчуудын гол найдвар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар энэ удаа мөнгөн медаль хүртсэн юм. Х.Цагаанбаатар гавьяатын хувьд Гүржийн Таталашвилид торгуулиар, Д.Төмөрхүлэг Японы Гакаход вазаригаар ялагдсан. Д.Төмөрхүлэгийн хувьд торгуулиар илүүрхэж явсан ч цаг дуусахаас 20 секундын өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд вазари үнэлгээ алдсан юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ ДАлтансүх, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль хүртэв.
Монголын жүдочид нутагтаа болсон Гранприд сүүлийн дөрвөн жил дараалан багийн дүнгээр тэргүүллээ. Харин Японы цагаан өмсгөлтнүүд гурван алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай аман хүзүүдэж, Гүрж (2 алт+1 мөнгө+2 хүрэл), БНХАУ (2+0+1), БНСУ (1+1+0) айрагдлаа. Шилдэг жүдоч буюу “”Иппон тропи”-ийн эзнээр эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалсан, олимп, дэлхийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев, эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүлсэн ОУХМ Ц.Наранжаргал нар тодорсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна