Бразил дахин ялагдлаа

2014 оны 7 сарын 13

хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Бразил - Голланд 0-3 Гоол: Робин ван Перси (3 пен0, Блинд (17), Вижналдум (90+1) 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн тоглолт өнөө өглөө боллоо. Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулж буй Бразил, дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Нидерландын шигшээ багийн хооронд болсон.
Тоглолт Бразилиа хотын "Националь" цэнгэлдэх хүрээлэнд болоход 3:0-ийн харьцаагаар Нидерландийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Хагас шигшээ тоглолтод Германд 7:1-ийн харьцаагаар хожигдсон Бразилийн шигшээ баг энэхүү тоглолтод заавал ялалт байгуулж, ард түмнээ баярлуулах байсан. Гэвч тоглолтод “Нисдэг Голланд” буюу Нидерландын шигшээ багийн залуус илүүрхэж, гурван гоол хийснээр дэлхийн аваргын арвин түүхтэй Бразилийн шигшээ багт томоохон бэлэг барьж чадлаа.
Нидерландын шигшээ баг хоёр дэлхийн аварга дараалан медаль хүртээд байна. "Нисдэг Голланд" буюу Нидерланд 2010 оны дэлхийн аваргын шигшээд шалгарахдаа Испаний багт ялагдаж байсан. Ийнхүү Нидерландын шигшээ баг дэлхийн аваргын гурван мөнгө (1974, 1978, 2010), хүрэл (2014) медаль хүртсэн амжилтаар Бразил, Итали, Герман, Аргентин зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд буй наймын багийн ард бичигдсэн хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна