Израилийн агаарын цохилтод 100 гаруй хүн амь үрэгджээ

2014 оны 7 сарын 13

Израилийн нисэх хүчин бямба гаригт Газын зурвасыг бөмбөгдөх үеэр таван хүн амиа алдсан ба өмнөх цохилтуудаар 16 хүн үрэгджээ. Газын зурваст сүүлийн хоногуудад нийтдээ 21 палестин амиа алджээ. Сүүлчийн бөмбөгдөлт нь Газаас Нетивот хотыг палестинчууд пуужингаар буудсаны хариу байсан бөгөөд пуужингийн довтолгоонд хоёр израиль хүн шархаджээ. Палестины агентлагийн мэдээлснээр Израилийн агаарын цохилт эхэлснээс хойш 120 хүн амь үрэгдэж, 900 гаруй хүмүүс шархадсан байна. 2014.07.13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна