"Дээлтэй Монгол"-ын гоёлууд

2014 оны 7 сарын 13

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор "Дээлтэй Монгол" наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.
Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд боллоо.
"Дээлтэй Монгол-2014" наадмын хөтөлбөрийн дагуу “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч”, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүргийг шалгаруулах юм байна. Ингээд наадмын фото агшнаас хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна