Нийслэлд хоёр том гал гарлаа

2014 оны 7 сарын 16

Нийслэлчүүд баярын өдрүүдэд амгалан тайван, элдэв осол гэмтлийн дуудлага багатай өнжсөн ч 07.14-нд Улаанбаатарт хоёр ч томоохон гал гарлаа. Баянгол дүүрэг, “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнэл” компанийн байранд гал гарсан байна. Мөн олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд /ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байр/ гал гарчээ. Галын нөхцөл шалтгааны талаар бид Онцгой байдал, цагдаагийн байгууллагуудаас удахгүй тодруулан хүргэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна