Үндэсний шигшээ баг хоёр дахь тоглолтоо хийлээ

2014 оны 7 сарын 24

Эх орноо төлөөлөн “Зүүн Азийн Аварга Шалгаруулах” тэмцээний урьдчилсан шатанд тоглож буй Монголын Үндэсний шигшээ баг 2 дахь тоглолтоо 07.23-ны 15:30 цагт талбайн эзэн ГУАМ-ын багтай хийлээ. Тоглотын 2 гоолыг ГУАМ-ын тоглогч 13 дугаартай GUY Ryan, 16 дахь минутад булангийн цохилтоор эхний гоолыг хийсэн бол 2 дахь гоолыг тоглолтын 75 дахь минутад Shane Malcolm-ын дамжуулгыг толгойгоороо мөргөж оруулснаар тоглолт 2:0 харьцаагаар эзэн багийн ялалтаар өндөрлөсөн.
“Монголын Үндэсний Шигшээ баг” 2 дахь тоглолтоо хийлээ. Эх орноо төлөөлөн “Зүүн Азийн Аварга Шалгаруулах” тэмцээний урьдчилсан шатанд тоглож буй Монголын Үндэсний шигшээ баг 2 дахь тоглолтоо 7-р сарын 23-ны 15:30 цагт талбайн эзэн ГУАМ-ын багтай хийлээ.
Тоглотын 2 гоолыг ГУАМ-ын тоглогч 13 дугаартай GUY Ryan, 16 дахь минутад булангийн цохилтоор эхний гоолыг хийсэн бол 2 дахь гоолыг тоглолтын 75 дахь минутад Shane Malcolm-ын дамжуулгыг толгойгоороо мөргөж оруулснаар тоглолт 2:0 харьцаагаар эзэн багийн ялалтаар өндөрлөсөн.
Одоогийн байдлаар онооны жагсаалтаар ГУАМ нэг хожил нэг тэнцээгээр тэргүүлж байгаа бол Монголын Үндэсний шигшээ баг 1 хожил 1 хожигдлоор хоёрдугаарт, Умард Марианы арлууд мөн 1 хожил 1 хожигдлоор гуравдугаарт, Макао 1 хожигдол 1 тэнцээгээр 4-дүгээрт бичигдэж байна. Монголын Үндэсний Шигшээ багийнханы сүүлийн тоглолт 7-р сарын 25-ны 13:00 цагт Макао-гийн багтай тоглоно.
МОНГОЛ /Гарааны 11 тамирчид/: Б.Ариунболд, Г.Билгүүн, Б.Гарьдмагнай, А.Чинзориг, Н.Наранболд, Ц.Энхжаргал, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, С.Гал-Эрдэнэ, М.Төгөлдөр, Б.Дашням /Сэлгээний тамирчид/: Б.Зоригт, П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, А.Цолмон, О.Баяржаргал, Д.Лүмбэнгарав, Б.Батмагнай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна