Үзэсгэлэнт Монгол орноор

2014 оны 7 сарын 31

Эх сурвалж: Erdenebulgan Photography хуудас © Б.Эрдэнэбулган
Баян-Өлгий аймаг, Цэнгэл суманд орших Хотон нуур.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэний уулын хавцалд орших олон хүрхрээнүүдийн нэг Бага түргэний хүрхрээ. Бага түргэний хүрхрээ нь 13 метрийн өндөрөөс бууна.
Ойн цаанаас мандаж буй сар.
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 50-55% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ.
Байгалийн гайхамшигт гэрэл. Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутагт.
Монголын сайхан орон. Завхан аймаг Отгон сум. Цаана харагдаж байгаа цаст уул бол Монгол түмний шүтээн Отгонтэнгэр хайрхан юм.
Хөвсгөл нуурын үдэш.
Хондон ангир шувуу дэгдээхийнүүдээ дагуулан хөвж байгаа нь, Хөвсгөл нуур тойлогтын орчимд.
Хорьдол сарьдагийн нурууны хэсэг болон Хөвсгөл нуур.
Хоридол сарьдагийн нурууны нэгэн ноён оргил Ханджит хад д.т.д 3077м. Зүүн талаасаа ~40 км-ийн алсаас харагдаж байгаа нь.
Үлгэрийн орон...
Уул уулсаас түрүүнд Отгонтэнгэр хайрханы оройд наран тусч байна. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан 4021 метр.
Хэцүү хад, Хяргас нуур Хэцүү хадны тухай Оросын жуулчин А.В.Бурдуков "Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм" хэмээсэн гэнэ. Их нууруудын хотгорт орших Хяргас нуурын зүүн өмнөд эргийн дагуу Хэцүү хад гэж 20 орчим метр өндөртэй хадан цохио элбэг байдгийн зарим нь усан дотроос жижиг арал мэт цухуйж харагдах нь сүртэй. Нуур давалгаалах үед хадан цохионуудад өндөр давалгаа үүсэх нэн сүртэй. Нууран дунд орших хадан цохионууд дээр шувууд үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг ажиглах таатай боломжийг бүрдүүлдэг. Хэцүү хад нь шохой цагаан өнгөтэй харагдана.
Алтай 5 богд уулын Цагаан суварга оргил өглөөний нарнаар. Үнэхээр үзэсгэлэнтэй оргил шүү.
Борооны дараа. Булган аймаг, Хутаг-Өндөр сум.
Рэнчинлхүмбэ сумын цагаан булаг жаргах нарны туяанд.. Цаана сүрлэг хорьдол сарьдагийн нуруу харагдаж байна.
Богд уулын горхи, Төр хурхын ам.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна