Хятадад 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөв

2014 оны 8 сарын 4

Хятадын баруун өмнөд хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 367 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын Синхуа агентлаг мэдээлжээ. АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт Хятадын Юньнань мужийн Вэньпин хотоос 11 км зайд орон нутгийн цагаар 16.30 минутын орчим болжээ. Гамшиг болсон газар аврах, гамшгийн хор хохирлыг тогтоох ажиллагааг эхлүүлээд байна. Газар хөдлөлтийн чичиргээ зэргэлдээх Гуйжоу, Сичуань зэрэг мужид мэдрэгдсэн гэнэ.
Хятадын баруун өмнөд хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 367 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын Синхуа агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт Хятадын Юньнань мужийн Вэньпин хотоос 11 км зайд орон нутгийн цагаар 16.30 минутын орчим болжээ. Гамшиг болсон газар аврах, гамшгийн хор хохирлыг тогтоох ажиллагааг эхлүүлээд байна. Газар хөдлөлтийн чичиргээ зэргэлдээх Гуйжоу, Сичуань зэрэг мужид мэдрэгдсэн гэнэ.
Синьхуа агегтлагийн мэдээлснээр Юньнань мужийн төв Куньминийн нэгэн сууринд газар хөдлөлтийн улмаас 12,000 гаруй айл гэр орон сүйдсэн аж. Оршин суугчид газар орон нь “Бөмбөгдөлтийн дараах дайны талбар шиг болсон” талаар ярьж буй гэнэ. Хятадын орон нутгийн засаг захиргаанаас гамшиг тохиолдсон мужид 2,000 майхан, 3,000 эвхдэг ор, 3,000 хөнжил, хүрэм зэргийг тусламж болгон илгээсэн байна. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн харилцаа холбоонд саатал гарчээ. Хятадын баруун өмнөд хэсэг эртнээс газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий нутаг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна