Бадминтоны насанд хүрэгчдийн УАШТ-ий фото агшин

2014 оны 8 сарын 11

Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн УАШТ 08.9-11-ний өдрүүдэд Орхон аймагт боллоо. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд О.Энхбат, хосын төрөлд О.Энхбат, Эрдэнэбаяр нар түрүүлжээ. Тэмцээний дэлгэрэнгүй удахгүй хүргэнэ.
Архангай аймгийн тамирчид Бадминтоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс aлт, мөнгөн медаль хүртлээ.
11 дэх удаагийн УАШТ-ий ганцаарчилсан төрлийн мөнгөн медальт, хосын (Эрдэнэбаяртай) болон холимог хосын (Булгамаа) аварга О.Энхбат. Тэрээр улсын аваргад 9 удаа түрүүлсэн, спортын мастер цолтой.
2014 оны улсын аварга, спортын мастер Даваасүрэн (Орхон аймаг, "Хангарьд" клуб)
2014 оны улсын аваргын эрэгтэй хосын төрлийн аварга, спортын мастер О.Энхбат, Эрдэнэбаяр нар. тэдний хувьд 5-р ангиасаа хойш нэг дугуйланд хамтдаа хичээллэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна