Сайд нар “халаас хоосон” аялав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Сайд нар “халаас хоосон” аялав

Саяхан
Өмнөговь аймагт хийсэн цөлжилтийн эсрэг Засгийн газрын тусгай
хуралдаанд Засгийн газрын 15 гишүүний 12 нь оролцсон билээ. Хуралдааны
дараа Ерөнхий сайд С.Батболд өөрийн намын сайд нарыг аван орон нутагт
хийх уулзалтаа үргэлжлүүлсэн. Харин Ардчилсан намаас түүний танхимд
суудаг зарим сайд нар завшааныг ашиглан Өмнөговь аймгийн нэрийн хуудас
болсон байгалийн үзэсгэлэнт газар Ёлын амыг зорьжээ. Аймгийн төвөөс
арваадхан км-ын цаана байрлах эгч өндөр хавцалд л Ёл шувуу үүрээ засдаг.
Нутгийн иргэд энэ газарт ирж, баргил чулууг гараар зорж хийсэн янз
бүрийн бэлэг дурсгалын зүйлийг гадаад дотоодын жуулчдад гар дээрээс
худалдаалдаг аж. Чулуугаа 400 гаруй км-ын цаанаас зөөж ирдэг тул
нэлээдгүй үнэтэй. Сийлбэрүүд хэмжээ, хийцээсээ шалтгаалан 20-100 мянган
төгрөгөөр үнэлэгдэх аж. Аяллын багаас зам хазайсан Сангийн сайд
С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Өмнөговь аймгаас сонгогдсон
УИХ-ын гишүүн Ц.Баярцсайхан нар ч мөн Ёлын аманд саатаж, нутгийнхны
хийсэн чулуун сийлбэрүүдийг үзэж шохоорхон, хотынхны ярьдгаар
“хошгоруулж” багагүй саатсан авч яг наймаа хийх дээр тултал хэнийх нь ч
халаасанд бэлэн мөнгө байсангүй. Тэгээд нутгийн урчуудаас жаахан
хулмалзаж, “дараа ирэхдээ заавал худалдаж авна” гэсэн ам өгөөд буцжээ. 

Б.ГАЛ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж