Робин Уилльямсийн фото түүх

2014 оны 8 сарын 12

Дэлгэцийн нэгэн тод од Холливудын жүжигчин Робин Уилльямс даваа гаригт нас баржээ.
Түүнийг олонд таниулсан анхны кино нь 1979 онд тоглосон “Mork and Mindy”хэмээх кино байв.
1986 он. Робин Уилльямс Холливудын инээдмийн нэрт жүжигчин Вүүди Голдберг, Билли Кристал нарын хамт
1993 он. “Mrs. Doubtfire”киноны хэсгээс.
Монголын үзэгчдийн сайн мэдэх “Жуманжи” киноны хэсэг. 1995 он.
Ер бусын эмчийн тухай өгүүлдэг “Анагаагч Адам” киноны хэсгээс. 1998 онд бүтээсэн уг кино багагүй шүүмжлэл дагуулж байв.
Оскарын 70 дахь удаагийн наадмын үеэр. 1998 он. “Ухаант Уилл Хантинг” киноны дүрээр Робин Уилльямс шилдэг туслах дүрийн шагнал авч, киноны зохиолыг бичсэн жүжигчин Бен Аффлек, Мэтт Дэмон нар шилдэг кино зохиол төрөлд Оскарын шагналын эзэд болсон билээ.
2004 онд Оскарын 76 дахь удаагийн наадмыг жүжигчин Робин Уилльямс, Билли Кристал нар хөтлөн явуулж байв
Архи, кокайнаас хамааралтай болсон жүжигчин Робин Уилльямс албадан эмчилгээнд явж, архи, мансуурлаас гарах гэж олон жил хичээсэн юм. Түүнийг нас барахад эхнэр нь “Өнөө өглөө би нөхрөө, хамгийн дотно найзаа алдлаа. Тэр сайн хүн, хүн бүхний хайрыг татсан жүжигчин байсан. Зүрх минь шархаллаа. ”хэмээн эмгэнэлдээ дурьджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна