Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ-ий фото агшнаас

2014 оны 8 сарын 13

ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт болж байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд болж буй улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байна. Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид өрсөлдөж буй.
-О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар улсын дээд амжилтыг шинэчиллээ.- Буудлагын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаан хоногийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хоёр эмэгтэй буудагч улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
10 метрийн хийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжинлхам 417,8 оноогоор, 50 м урт бууны 3*20 дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор тус тус улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Техкник спортын төвд болж буй буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр /08.13/ эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалын медальтнууд тодорлоо. 2014.08.14
25 метрийн спорт гар бууны дасгалд 21 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж, ОУХМ Ө.Өлзийням, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 2014.08.14
Алтан медаль: МУГТ О.Гүндэгмаа (“Алдар”) 570 оноо, финалд 9 оноо Мөнгөн медаль: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 569 оноо, финалд 7 оноо Хүрэл медаль: ОУХМ Ц.Мөнхзул (Төв ЦГ, “Хангарьд”) 576 оноо, финалд 8 оноо 4-р байр: ОУХМ Т.Баярцэцэг ("Аврагч") 573 оноо, финалд 4 оноо 5-р байр: ОУХМ Т.Баярмаа ("Алдар") 559 оноо, финалд 5 оноо авч тус тус шалгарсан байна. 2014.08.14
БКБ-6 дасгал (50 м-н 3 байрлалаас буудах дасгал) ЭРЭГТЭЙ: (10 тамирчин) Алтан медаль: ОУХМ О.Энхсайхан (ХГ-ынАССТөв) – 1246 оноо. Мөнгөн медаль: ОУХМ Х.Бямбабаатар (”Буудагч”) -1245 оноо. Хүрэл медаль: ОУХМ Д.Ганзориг (“Алдар”) -1245 оноогоор тус тус шалгараад байна.
50 м-н урт бууны хэвтээ буудлага ЭРЭГТЭЙ: (26 тамирчин) Алтан медаль: ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ (“Снайпер” хувь) – 691 оноо. Мөнгөн медаль: ОУХМ Н.Баяраа (“Алдар”) – 690 оноо. Хүрэл медаль: ОУХМ О.Энхсайхан (ХГ-ынАССТөв) – 687 оноо.
50 м-н урт бууны хэвтээ буудлага ЭМЭГТЭЙ: (20 тамирчин) Алтан медаль: ОУХМ Г.Нандинзаяа (“Аврагч”) – 589 оноо. Мөнгөн медаль: ОУХМ О.Янжинлхам (“Алдар”) – 587 оноо. Хүрэл медаль: ОУХМ Ч.Нарантуяа (“Алдар” хувь) – 585 оноо
ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Техник спортын төв клубт боллоо. 2014.08.11
Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид өрсөлдөж буй. Улаанбаатар хотын клубүүдээс гадна Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Завхан, Ховд, Баян-Өлгий, Дархан зэрэг аймгийн баг тамирчид оролцож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна