“Наньжин-2014” залуучуудын II наадам эхэллээ

2014 оны 8 сарын 17

Залуучуудын зуны олимпийн II тоглолтын нээлт БНХАУ-ынХятады Наньжин хотын спортын төвд нээгдлээ. /VIII.17/ Дэлхийн 202 орны 14-18 насны 3600 тамирчид спортын 30 төрлийн 222 медалийн төлөө өрсөлдөнө. Монголоос буудлагын Н.Ангирмаа, жүдогийн Ц.Цогтбаатар, Ц.Хулан, чөлөөтийн Б.Дөлгөөн, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын тамирчид дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө. Мөн ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Энэбишийн Мөнхбилэг шүүх юм. 2014.08.18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна