Жүдогийн ДАШТ-ий эхний өдрийн фото агшин

2014 оны 8 сарын 25

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо өнөөдөр эхэллээ. Энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх 33 дахь удаагийн ДАШТ 7500 хүний суудалтай “Трактор Арена”-д болж байна. Тэмцээний эхний өдрийн фото агшнаас хүргэж байна. 2014.08.25
Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, 2013 оны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар дэвжээнд гарснаас Г.Болдбаатар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Эрэгтэй, 60 кг: Алтан медаль: Г.Болдбаатар (Монгол) Мөнгөн медаль: Беслан Мудранов (ОХУ) Хүрэл медаль: Наохиса Такато (Япон), Папинашвили Амиран (Гүрж)
Эмэгтэй, 48 кг: Алтан медаль: Ами Кондо (Япон) Мөнгөн медаль: Паула Парето (Аргентин) Хүрэл медаль: Бучард (Франц) Лаборде (Куба)
48 кг-ын шинэ аварга Японы залуу од Ами Кондо. Тэрээр 2013 оны дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг ялж, шөвгийн наймд шалгарсан.
Францын 19 настай Амандин Бучард дэлхийн аваргын хүрэл медалийн болзыг хангалаа. Тэрээр хүрлийн төлөөх барилдаанд эзэн орны Кузнецоваг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө ялж, дэлхийн энтэй тамирчин гэдгээ харууллаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Г.Болдбаатар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулж, финалд шалгараад байна. Тэрээр алтан медалийн төлөө Японы Такаотог ялсан тэмцээнийг зохион байгуулагч орны Беслан Мудрановтай барилдана.
60 кг-ын жинд D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулснаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдахаар шалгараад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна