Шатар: Гранпри тэмцээний фото агшин

2014 оны 8 сарын 28

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод эхэлсэн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний сүүлийн цувралын хоёрдугаар тойрогийн тоглолт өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вэнжүн, Жао Шюэй, Энэтхэгийн Хомпи Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Татьяна Косинцева, Украины Анна Ушенина, Катарын Жү Чень, Румыны Алиан Л'Ами, Монголын Түвшинтөгсийн Батчимэг, Узбекистаны Нафиса Муминова нарын шилдэг 12 шатарчин өрсөлдөж байгаа юм.
Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээний энэ оны гуравдахь цуврал наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд болж өнгөрлөө. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,5 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга Хоу Ифань (8,5 оноо), Энэтхэгийн Харика Дронавалли (6,5 оноо) нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
"Том цом"-ын энэ оны гурав дахь цуврал тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин оролцлоо. Эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ баг, "Мончесс" клуб, "Сүлд" спорт хорооны тамирчин их мастер Түвшинтөгсийн Батчимэг оролцож, зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,5 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга Хоу Ифань (8,5 оноо), Энэтхэгийн Харика Дронавалли (6,5 оноо) нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
-Т.Батчимэг арав дахь өрөгт дэлхийн аварга, БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцээ хийснээр гуравдугаар байраа хадгалж үлдлээ.
Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод болж буй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээн өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тус тэмцээнд оролцож буй их мастер Т.Батчимэг өчигдөр (09.05) арав дахь өрөгтөө дэлхийн аварга, БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцлээ. Тэрээр өнөөдөр сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглох юм.
Т.Батчимэг арван өргийн дараах байдлаар гурван хожил, долоон тэнцээ хийснээр 6,5 оноотой гуравдугаар байрт бичигдсэн хэвээр байна. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,0 оноогоор тэргүүлж байгаа бол дэлхийн аварга Хоу Ифань 7,5, Т.Батчимэг 6,5 оноотой удаалж байна.
Т.Батчимэг Румыны Алиан Ламиаг хожлоо. Тэмцээнийг БНХАУ-ын Хоу Ифань, Жу Вен Жун нар 6,5 оноотой тэргүүлж байгаа бол Т.Батчимэг 5,5 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Т.Батчимэг сүүлийн өргүүдэд тэмцээнийг тэргүүлэгч БНХАУ-ын Хоу Ифань, Энэтхэгийн Харика Дронавалли нартай тоглоно.2014.09.03
Наймдугаар сарын 24-нд Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод эхэлсэн FIDE Women Grand Prix тэмцээн өндөрлөхөд гурван өрөг үлдээд байна. Тус тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцож байгаа билээ. Тэрээр өчигдөр найм дахь өрөгт (2346) Румыны их мастер Алиан Л"Амиг хожлоо. Т.Батчимэг өнөөдөр ес дэх өрөгт Узбекистаны Нафиса Муминоватай тоглоно.2014.09.03
Tэмцээнийг БНХАУ-ын Хоу Ифань, Жу Вен Жун нар 6,5 оноотой тэргүүлж байгаа бол Т.Батчимэг 5,5 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. 2014.09.03
Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний зургаа дахь өрөгт их мастер Т.Батчимэг (2346) Арменийн Елина Даниелиантай (2490) тэнцлээ. Т.Батчимэг өнөөдөр долоо дахь өрөгт БНХАУ-ын Зао Шүетэй тоглоно.
Т.Батчимэг зургаан өргийн дараах байдлаар хоёр хожил, дөрвөн тэнцээ хийснээр 4,0 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэмцээнийг дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вэнжин нар таван оноотой тэргүүлж байна. Т.Батчимэг аравдугаар өрөгт Хоу Ифанитай тоглоно. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.
Тэмцээнийг дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вэнжин нар таван оноотой тэргүүлж байна. Т.Батчимэг аравдугаар өрөгт Хоу Ифанитай тоглоно.
Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний зургаа дахь өрөгт их мастер Т.Батчимэг (2346) Арменийн Елина Даниелиантай (2490) тэнцлээ. Т.Батчимэг өнөөдөр долоо дахь өрөгт БНХАУ-ын Зао Шүетэй тоглоно.
Т.Батчимэг зургаан өргийн дараах байдлаар хоёр хожил, дөрвөн тэнцээ хийснээр 4,0 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэмцээнийг дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вэнжин нар таван оноотой тэргүүлж байна. Т.Батчимэг аравдугаар өрөгт Хоу Ифанитай тоглоно. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.
Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний тав дахь өрөгт их мастер Т.Батчимэг (2346) БНХАУ-ын Жу Вэнжүнтэй (2559) тэнцлээ. Тэрээр өнөөдөр зургаа дахь өрөгт Арменийн Елина Даниелиантай (2490) тоглоно.
Тэмцээний хуваарийн дагуу наймдугаар сарын 29-нд шатарчид амарсан.
Т.Батчимэг эхний өрөгтөө Энэтхэгийн Конеруг хожсон бол, хоёрдугаар тойрогт Косинцеватай тэнцэж, гараагаа сайхан эхлүүлээ. Тэрээр өнөөдөр гурав дахь өрөгтөө Украины Ана Ушенинатай тоглоно. Тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд өндөрлөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна