Сагсан бөмбөгийн ДАШТ-2014

2014 оны 9 сарын 3

-2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Франц-Серб, АНУ-Литва улсын багууд шалгарлаа. 2014.09,11
Испаний шигшээ баг талбай дээрээ Францад хожигдлоо -2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Франц-Серб, АНУ-Литва улсын багууд шалгарлаа.-
Испаний Мадрид, Барселина хотуудад болж буй 2014 оны сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орны шигшээ баг Францын багт ялагдаж, V байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Шөвгийн наймын сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж Франц-Испанийг 65:52-оор, Серб-Бразилийг 84-56-ийн харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа. Лхагва гаригт шөвгийн наймын эхний тоглолтууд болсон бөгөөд АНУ, Литвийн багууд шалгараад байсан.
Дэлхийн аваргын хагас шигшээд Франц-Серб, АНУ-Литва улсын шигшээд багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш буюу есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болно. 09.11-нд Браселина хот: АНУ-Литва 09.12-нд Мадрид хот: Франц-Серб
Энэ удаагийн Дэлхийн аваргын томоохон сенсаацийг Францын сагсчид тарьлаа. Францын баг “А” хэсэгт Египет (94-55), Иран (81-76) улсын шигшээ багийг хожиж, Бразил (63-65), Серб (73-74), Испаний (63-82) багт хожигдсоноор хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан. Гэхдээ францчууд Бразил, Сербид эцсийн мөчид хожигдсон бол Испанид 19 оноогоор ялагдал хүлээсэн.
Францын шигшээ шөвгийн 16-д “В” хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Аргентиний багийг 85-65-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан юм. Хагас шигшээд тоглох эрхийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч Испаний багтай тоглож, 65-52-ийн харьцаагаар хожсоноор шилдэг дөрөвт шалгарлаа.
Францын шигшээ баг 1954 оны дэлхийн аваргад IV байрт шалгарч байсан нь хамгийн том амжилт аж. Тэд 2006 онд V, 2010 онд XIII байрт шалгарч байжээ. Баасан гаригт болох хагас шигшээ тоглолтод Сербийн багийг хожвол дэлхийн аваргын түүхэн амжилтаа үзүүлж, цаашлаад аваргын төлөө тоглох юм. Хэдийгээр дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй байгаа ч Францын шигшээ баг “Лондон-1948”, “Сидней-2000” олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.
2014 оны дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтууд өнөөдөр, маргааш болж, алтан медаль болон хүрэл медалийн төлөө тоглох багууд тодорно. 09.11-нд Браселина хот: АНУ-Литва 09.12-нд Мадрид хот: Франц-Серб
-Хагас шигшээд АНУ, Литвийн багууд шалгарлаа.-
Шөвгийн наймд: 09.09 Барселон хот: АНУ-Словени 119-76 09.09 Барселон хот: Литва-Турк 73-61
Шөвгийн наймд Испани-Франц, Серб-Бразил, АНУ-Словени, Литва-Турк улсын шигшээ багууд оноолт таарсан. Өнгөрсөн шөнө шөвгийн 8-н эхний тоглолтууд болох АНУ-Словени, Литва-Туркийн тоглолтууд боллоо. Энэхүү тоглолтод NBA-гийн залуу одод Словений багийг 119-76-ийн харьцаагаар илүүрхэж хожлоо. Литвийн баг Туркийг 73-61-ийн харьцаагаар хожиж, шилдэг 4-т шалгарлаа.
Шөвгийн наймд: 09.09 Барселон хот: АНУ-Словени 119-76 09.09 Барселон хот: Литва-Турк 73-61 АНУ-Литва улсын шигшээ багууд мөнгөн медалийн төлөө маргааш буюу есдүгээр сарын 11-нд тоглоно. Хоёр багийн хувьд 2010 оны Дэлхийн аваргад хагас шигшээд таарахад АНУ-ын баг 89-74-өөр хожиж байжээ.
"D" хэсгийг дөрвөн хожил, нэг хожигдолтой тэргүүлсэн Литвийн баг шөвгийн 16-д Шинэ Зиландыг (76-71), шөвгийн наймд Туркийн багийг (73-61) хожиж, хагас шигшээд АНУ-ын эсрэг гарч ирлээ. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аваргын хагас шигшээд хоёр баг учраа таарч байжээ. Тэрхүү тоглолтод АНУ ялалт байгуулж байсан байна. Гэхдээ Литвийн залуус хүрэл медалийн төлөө Сербийг хожиж байсан байна.
Испаний Мадрид, Барселон хотууд болж буй сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон шөвгийн 16-н тоглолтоос Испани, Франц, Серб, Бразил, АНУ, Словени, болон Латви, Турк улсын шигшээ багууд өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд шалгарлаа.
Тоглолтын дүнг танилцуулья: Испани – Сенегал 89-56 Хорват –Франц 64-69 Грек - Серб 72-90 Бразил – Аргентин 85-65 АНУ – Мексик 86-63 Словени –Доминикан БНУ 71-61 Литва – Шинэ Зиланд 76-71 Турк – Австрали 65-64
Шөвгийн наймд Испани-Франц, Серб-Бразил, АНУ-Словени, Литва-Турк улсын шигшээ багууд оноолт таарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд мягмар, лхагва гаригт буюу есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Мадрид, Барселон хотуудад болно.
Шөвгийн наймд: Испани-Франц ("A" хэсгийн хоёр баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгарлаа. Хэсэгтээ Испани Францыг 88-64-өөр илүүрхэн хожиж байжээ.) АНУ-Словени (D хэсэгт Словени дөрвөн хожил, нэг хожигдолтой хоёрдугаар байраар шалгарсан. Тэд С хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Доминикан БНУ-ын багийг хожиж, АНУ-ын хүчирхэг багийн эсрэг шалгарлаа.)
First double double for Gustavo Ayon at #Spain2014: 17pts & 12rbds!
Manny Pacquiao with the Official Ball of #Spain2014 (via Golden State Warriors)!
Ukraine are now 2-1 at #Spain2014!
Anthony Davis at #Spain2014 (21pts, 9rbds, 2asts, 2stls, 1blk)!
Australia shot 50% from the 3pt line to provoke Lithuania"s first defeat at #Spain2014!
Goran Dragic (Словени)
Сенегалын залуу од Горгуй Дьенг Хорватын эсрэг 27 оноо, 8 сба, 3 од, 2 блок, 1 тас! Миннэсотагийн ирээдүй гэдгээ баталлаа!!!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна