Америкийн нээлттэй тэмцээний фото агшнаас

2014 оны 9 сарын 4

Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо наймдугаар сарын 15-нд эхэлсэн. Тэмцээн ганцаарчилсан, хос, холимог хос болон өсвөрийн насны ангилалаар явагдаж байна. 134 дэх удаагийн тэмцээний шагналын сан 38 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ирэх ням гаригт 09.08-нд өндөрлөнө.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд Сербийн Новак Жокович-Японы Кей Нишикори (10), Швейцарийн Рожер Федерер (2)-Хорватын Марин Чилич (14) нар шалгараад байна.
-Эхний хоёр сетэд хожигдоод байсан Федерер сүүлийн гурван сетийг өөрийн болгосноор хагас шигшээд шалгарлаа.-
Тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглож буй Швейцарийн Рожер Федерер Францын Гаэйл Монфильсийг, Хорватын Марин Чилич Чехийн Томаш Бердычыг хожиж, хагас шигшээд өрсөлдөхөөр шалгарлаа. Нөгөө хэсгээс тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, Японы Кей Нишикори(10) нар шалгараад байсан.
Тэмцээнд 20-д эрэмбэлэгдсэн Монфильс дөрөвдүгээр тойрогт Беларусын Димитровыг (7) хожсон бөгөөд шөвгийн наймд өөрийн боломжоо ашиглаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд Сербийн Новак Жокович-Японы Кей Нишикори (10), Швейцарийн Рожер Федерер (2)-Хорватын Марин Чилич (14) нар шалгараад байна.
Тус тэмцээний 2012, 2013 оны дэд аварга шөвгийн наймаас тэмцээнийг орхилоо. Энэ жилийн тэмцээнд 16-д эрэмбэлэгдэн тоглосон тэрээр ОХУ-ын Макаровад шөвгийн наймд ялагдаж, тэмцээнээ дуусгаад байна. Азаренка бэртлийн улмаас энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн" болон бусад тэмцээнийг өнжсөн билээ.
Тэмцээнд 17-д эрэмбэлэгдсэн ОХУ-ын Екатерина Макарова Азаренкаг хожиж, хагас шигшээд шалгараад байна. Тэрээр мөн "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Макарова шигшээ шалгарах эрхийн төлөө дэлхийн манлай теннисчин Серена Уильямстай баасан гаригт тоглох юм.
Энэ жил 26 настай Макарова "US OPEN-2014" тэмцээний хагас шигшээд шалгарснаар Их дуулга тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр ганцаарчилсан төрлөөс гадна хосын төрөлд ч сайн тоглодог.
Аварга цолоо хамгаалахаар тоглож буй дэлхийн манлай теннисчин Серена Уильямс шөвгийн наймд Италийн Флавиа Пеннеттаг 6:3, 6:2-ийн харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа.
"Их дуулга" тэмцээний 17 түрүүт, дэлхийн манлай тенннисчин Серена Уильямс сүүлийн хоёр жил дараалан "US OPEN"-д түрүүлээд байгаа.
2011 оны аварга Новак Жокович, 2012 оны аварга Энди Муррей нар шөвгийн наймд учраа таарсан бөгөөд тоглолт Жоковичийн ялалтаар өндөрлөлөө.
Сербийн Новак Жокович, Их Британы Энди Муррей нарын тоглолтод 7:6, 6:7, 6:2, 6:4-ийн харьцаагаар Жокович ялалт байгуулжээ.
Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Японы Кей Нишикори шалгарлаа. Тэмцээнд аравт эрэмбэлэгдэн тоглож буй Кей Нишикори пүрэв гаригт болсон тоглолтод Швейцарийн Стан Вавринкаг 6:3, 7:5, 7:6, 6:7, 6:4-ийн харьцаагар хожсон байна. Таван үе үргэлжилсэн тоглолт дөрвөн цаг 15 минут үргэлжилсэн бөгөөд Нишикори хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг аваад байна.
Энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн Стан Вавринка тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон юм. Азийн тэргүүн теннисчин, 25 настай Японы Кей Нишикорийн хувьд “Их дуулга” тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жоковичтой шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно.
Азийн тэргүүн теннисчин, 25 настай Японы Кей Нишикорийн хувьд “Их дуулга” тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна