Волейболын ДАШТ-ий фото агшнаас

2014 оны 9 сарын 6

Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн долоон хотод болж байна. Дэлхийн шилдэг 24 улсын баг өрсөлдөж байгаа тус тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Багууд хэсэгтээ хоёр тоглолт хийгээд байна.
Шилдэг зургаад шалгарсан ОХУ-ын шигшээ баг Бразилийн багт 0:3-ын харьцаагаар хожигдлоо. Тэд өнөөдөр болох тоглолтод Польшийн багийг заавал хожиж, байж хагас шигшээд шалгарах учиртай.
“H” хэсэгт Бразил эхний тоглолтод талбайн эзэн Польшийн багт хожигдсон ч өчигдөр болсон хоёр дахь тоглолтод ОХУ-ын багийг 3:0-ийн харьцаагаар буулган авлаа. Тэдний хувьд ийнхүү дөрвөн оноотой болж, хагас шигшээд шалгарлаа. “G” хэсэгт Герман эхний тоглолтод Францад 0:3-аар хожигдсон ч Ираныг 3:0-ийн харьцаагаар хожлоо. Өнөөдөр Франц-Ираны багууд өрсөлдөх юм.
Өнөөдөр Польш-ОХУ, Франц-Ираны шигшээ багуудын тоглолт болж, шилдэг дөрвөн баг бүрэн тодрох юм. Тэмцээнийг зохион багуулагч орны хувьд өнөөдөр ОХУ-ын багийг хожвол шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээний нээлтийн тоглолтоос эхлэн олон мянган үзэгчдийнхээ өмнө Польшийн баг тамирчид шилдэг тоглолтуудыг үзүүлж байгаа билээ.
Тэмцээнийг зохион багуулагч Польшийн шигшээ баг ОХУ-ын багийг хожвол шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөх юм.
Польшид болж буй волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг зургаан баг тодорлоо. Хоёрдугаар тойргийн “Е” хэсгээс Франц, Польш, Иран, “F” хэсгээс Бразил, ОХУ, Германы шигшээ багууд шалгарч, гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхийг авлаа. Шилдэг зургаан баг дахин хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд “G” хэсэгт Франц, Герман, Иран, “H” хэсэгт Бразил, Польш, ОХУ-ын багууд багтжээ. Шилдэг зургаан багаас хагас шигшээд өрсөлдөх багууд ирэх баасан гаригт (09.18) тодорно.
Гуравдугаар тойргийн хуваарь: 09.16 Франц-Герман, Бразил-Польш 09.17 Герман-Иран, Бразил-ОХУ 09.18 Франц-Иран, ОХУ-Польш тус тус тоглож, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно.
Тэмцээний VII-XXIV байрт шалгарсан багуудын дүнг танилцуулья: VII байр: Канад VIII байр: АНУ IX байр: Финланд X байр: Серб XI байр: Аргентин XII байр: Куба XIII байр: Болгар XIV байр: Итали XV байр: Австрали
XVI байр: БНХАУ XVII байр: Белги XVIII байр: Мексик XIX байр: Өмнөд Солонгос ХX байр: Венесуль XXI байр: Камерун XXII байр: Египет XXIII байр: Пуэрто-Рико БНУ XХIV байр: Тунис тус тус шалгарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна