АНУ-ын эмгэнэл 9/11: террор ба түүний үр дагавар

2014 оны 9 сарын 12

АНУ-д 2001 онд 3000 орчим хүний аминд хүрсэн томоохон аллага болсон билээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Дэлхийн түүхэнд гараагүй террор АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон. AP Photo/Chao Soi Cheong
Зорчигч тээврийн хоёр Boeing 767 онгоц Дэлхийн худалдааны төвийн 110 давхар ихэр хоёр цамхгийг мөргөв. AP Photo/Carmen Taylor
Эхний онгоц нь хойд цамхагийг (фото) орон нутгийн цагаар 8.46-д мөргөсөн бөгөөд мөргөлт 94-98 давхруудад болжээ. Гал 102 минут үргэлжлээд цамхаг 10.28 цагт нурсан. AP Photo/David Karp
Галд шатсанаас ингэж үхэхийг хүмүүс илүүд үзэн байшингаас харайж байв. AP Photo/Richard Drew
Хоёр дахь онгоц нь өмнөд цамхгийг 9.02 цагт 78-85 давхруудыг мөргөсөн. AP Photo/Richard Drew
Өмнөд цамхаг нь 56 минут үргэлжилсэн гал түймрийн дараа 9.56 цагт нурсан. AP Photo/Suzanne Plunkett
Бас нэг Boeing 757 онгоц Вашингтон дахь Пентагоны байшин дээр уналаа. AP Photo/Heesoon Yim
Нурсан цамхгууд Манхэттены ихэнхийг бүрхсэн асар их хэмжээний тоосон үүл босгов. AP Photo/Amy Sancetta
Террорын довтолгооны нийт хохирогчид нь алан хядагчид мөн сураггүй бологчдыг оролцуулаад 3010 хүн болжээ. AP Photo/Alexandre Fuchs
Нью-Йорк хотод учруулсан хохирол нь 36 тэрбум ам.доллар болов. Нурангийг зайлуулах ажиллагаа найман сар үргэлжилсэн байна. AP Photo/Chief Brandon Brewer/U.S. Coast Guard
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна