Азийн наадмын нээлт маргааш болно

2014 оны 9 сарын 18

“Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадмын нээлт маргааш болно. 17 дахь удаагийн Азийн спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотод болно. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.
“Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадмын нээлт маргааш болно. 17 дахь удаагийн Азийн спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотод болно. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.
17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд (OCA) багтдаг 45 орны баг тамирчид 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
зийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Тодруулбал, жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт, бокс, ширээний теннис, талбайн теннис, софт теннис, усанд сэлэлт, байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, бэйсбол, сагсан бөмбөг, дугуй, гимнастик, боулинг, туялзуур сэлэм, үшү, гольф, триатлон, гандбол, морин уралдаан зэрэг төрөл багтаж байгаа юм. Энэ нь манай улсын түүхэнд шинэ амжилт болов. Туялзуур сэлэм, гольф гэх мэт төрөлд Монголын тамирчид анх удаа Азийн наадмын талбарт хүч сорих гэж байна.
БНХАУ-ын Гуанжоу хотноо 16 дахь удаагийн наадам 2010 оны арваннэгдүгээр сарын 12-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахад Монгол Улс хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 16 медаль хүртсэн амжилтаар 41 орноос 21-р байрт шалгарч байжээ. Энэхүү наадмаас чөлөөт бөхийн Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.
Хойд Солонгосын хөлбөмбөгийн эрэгтэй баг "F" хэсэгт Пакистан, БНХАУ-ын багуудтай оноолт таарсан. Тэд хэсгийн эхний тоглолтод БНХАУ-ын багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, хэсгээ гурван оноотой тэргүүлж байна.
-Азийн наадамд оролцож буй Иракийн хөлбөмбөгчид хэсэгтээ Непаль, Японы багуудыг хожиж, хэсгээ тэргүүлж байна. -
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 09.20-10.3-ны хооронд болно. Азийн наадамд эрэгтэй 20 баг, эмэгтэй 11 баг өрсөлдөх юм. МУ-ын эрэгтэй баг Хонгконг, Кувейт, Мальдив улсын багтай "А" хэсэгт багтсан бөгөөд 09,20-нд эхний тоглолтоо Хонгконгтой хийнэ.
Эмэгтэй 11 багаас Монгол, Хонгконг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж, тэднээс хоёр баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм. Монгол Улсын эмэгтэй баг ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 23-нд Хонгконгтой тоглох бол 24-нд Катар, 25-нд Казахстан, 27-нд Непалийн багтай тус тус тоглоно.
“Инчон-2014” Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна. Лхагва гаригт (09.17) болсон “А” хэсгийн хоёр дахь тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орны баг Малайзын багийг 3-0-ийн харьцаагаар хожсон бол “С” хэсэгт Палестин, “Е” хэсэгт Индонезийн багууд хоёр дахь хожлоо авч, шөвгийн 16-д тоглох болзлоо хангаад байна.
Мөн энэ өдөр Иракийн хөлбөмбөгчид шилдэг тоглолтыг үзүүлж, Японы багийг хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ. “D” хэсгийн хоёр тоглолт өчигдөр болсон бөгөөд Японы шигшээ баг Иракт 1-3-ын харьцаагаар хожигдлоо. Ийнхүү энэ хэсгийг Ирак хоёр хожилтой 6 оноогоор тэргүүлж байгаа бол Кувейт, Япон улсын шигшээ багууд удаалж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд “В”, “Е”, “F”, “G” хэсгийн хоёр дахь тоглолтууд болно. Хөлбөмбөгийн тэмцээний хуваарийн дагуу маргааш буюу Азийн наадмын нээлтийн өдөр тоглолтгүй бөгөөд ирэх ням гаригт (09.21) хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодрох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна