Азийн наадмын эхний өдрийн онцлох фото агшин

2014 оны 9 сарын 20

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн зуны спортын XVII наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн наадмын нээлт 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм.
Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотод эхний өдрөө боллоо. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо.
Манай дөрвөн бөх барилдсанаас гурав нь алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, 60 кг-д дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.
Азийн спортын 17-р наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив БНУ, Кувейт улсын багууд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан.
Манай сагсчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо ХонгКонгтой хийж, 86:77-ын харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар, Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7 оноо, 5 самбар авсан үзүүлэлттэй байна. Эрэгтэй баг маргааш Мальдивтай тоглоно. 09.20 Монгол-Хонг Конг 86:77 09.21 Мальдив БНУ- Монгол 09.22 Кувейт-Монгол
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья: Эрэгтэй: Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, Б.Одбаяр, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар
Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор нар багтжээ. Эмэгтэй 11 баг өрсөлдөж байна. Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж, тэднээс хоёр баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм. Монгол Улсын эмэгтэй баг ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 23-нд ХонгКонгтой эхний тоглолтоо хийх бол 24-нд Катар, 25-нд Казахстан, 27-нд Непалийн багтай тус тус тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна