Хонгконгчууд удирдлагаа өөрсдөө сонгохыг хүсч байна

2014 оны 9 сарын 29

Ирэх 2017 оны сонгуулиар Хонгконгийн удирдлагад нэр дэвшигчдийг Бээжингээс нэр дэвшүүлэх болсон Хятадын шийдвэрийг эсэргүүцэж байна.
2014-IX-28 Бээжингээс Хонгконгод сонгуулийн бүрэн эрх олгохыг шаардан жагсчээ.
2014-IX-29 Хонгконгийн санхүүгийн дүүргийн гол автозамын хөдөлгөөнийг хаан, эсэргүүцлийн суулт зарлагсад.
Олон хоногоор хичээлээ бойкотлож, эсэргүүцлийн жагсаалд оролцож буй оюутнууд.
Ардчилалын төлөө тэмцэгч болон эсэргүүцлийн жагсаалыг эсэргүүцэгч нарын хооронд маргаан үүсчээ.
Автозамын хөдөлгөөнийг саатуулсан эсэргүүцлийн жагсаалын улмаас автобусны чиглэлүүд зогсч, банк, сургуулиуд хаалгаа барьжээ.
Бээжингийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчид Хятадын төрийн далбааг шатаажээ.
Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг перц, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
2014-IX-28 Эсэргүүцлийн жагсаалыг тараахаар цагдаагийн өргөн бүрэлдэхүүн гарчээ.
2014-IX-28 Хонгконгийн цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарав.
2014-IX-28 Хонгконгийн хууль сахиулагчид жагсагчдыг зогсоох гэснээс мөргөлдөөн гарчээ.
2014-IX-28 Хонгконгийн жагсагчид цагдаагийн бэхлэлтийг сэтлэхээр дайрч, мөргөлдөөн үүсчээ.
Хонгконгийн Засгийн газрын ордоны ойролцоо амарч буй цагдаа нар.
Хонгконгийн цагдаа, жагсагчдын хоорондох мөргөлдөөн.
2014-IX-28 Хонгконгийн гол автозамуудын нэг жагсагчдаар дүүрчээ.
Жагсагчид нулимс асгаруулагчийн эсрэг нүдний шил, амны хаалт зүүсэн байв.
Хонгконгийн ардчилалын төлөөх “Occupy Central” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Бенни Тай /голд нь/ жагсагчдад хандан үг хэлж байна.
Жагсагчид цагдаа нарын хэрэглэдэг нулимс асгаруулагчийн эсрэг нүдний шил, амны хаалт зүүжээ.
Жагсагчид цагдаагийн хамгаалалтын хашлагыг сэтлэн Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байр руу нэвтрэхээр завджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна