Жорж Клунийн тансаг хуримын зургууд

2014 оны 9 сарын 29

Жүжигчин Жорж Клуни, Амал Аламуддин нар Италийн Венец хотноо хуримлалаа.
Хосууд хуримын ёслолоо Венецийн Аман зочид буудалд хийжээ.
Амал Аламуддин энэ замаар сүйт хархүүгийнхээ зүг алхжээ.
Жорж Клуни ганц бие амьдралынхаа сүүлчийн шөнийг Сиприани зочид буудлын Палладио люкс өрөөнд өнгөрүүлжээ.
Жорж Клунийн хуримын цуваа Венецийн Сиприани зочид буудлаас хуримын ёслол болох Аман зочид буудал руу Гранд Каналаар явж байна.
Клунийн хуримын оройн зоогийн ширээ.
Хосууд Венецийн Аман зочид буудлын “Alcova Tiepolo” люкс өрөөнд хуримын анхны шөнөө үджээ.
Гранд Каналаар явж байх үеэр Жорж Клуни иргэдтэй мэндчилэв.
Жорж Клунийн хуриманд “Ocean’s Eleven” кинонд хамтран тоглосон жүжигчин Мэтт Деймон уригджээ.
Загвар өмсөгч Синди Кроуфорд, нөхөр Рэнди Герберийн хамт Клунийн хуриманд хүрэлцэн иржээ.
Клунийн хуриманд Британийн жүжигчин Эмили Блантыг нөхөр Жон Красинскийн хамт иржээ.
Хуримын хүндэт зочдын нэг жүжигчин Билл Мюррей.
Клунийн дотны анд жүжигчин Ричард Кайнд хуримын хүндэт зочиноор уригджээ.
Америкийн “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур Клунийн хуриманд оролцжээ.
Жорж Клуни хуримын ёслолоо эхлүүлэхээр Аман зочид буудалд хүрэлцэн ирсэн нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна