Азийн наадмын боксын тэмцээний фото агшнаас

2014 оны 9 сарын 30

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж байна.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. БНСУ-ын тамирчин Хам Сангмюнгийн хувьд хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан бөгөөд хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдлаа. БНСУ-ын боксчин манай тамирчинг гурван үеийн турш нэг оноогоор илүүрхжээ.
Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдаж, 0:3 (37:39, 37:39, 36:40) онооны харьцаагаар ялагдлаа. Казахстаны боксчны хувьд мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсан бол манай тамирчин Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг эхний тулаанд Непал буюу Балбын Мину Гурунг ялж, шөвгийн наймд шалгарсан бөгөөд Шри Ланкын боксчин Калухат Эранди Жимханиг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Азийн наадмын мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдсан боловч ялагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна