БНХАУ 65 жил-Гэрэл зурагт

2014 оны 10 сарын 2

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тэмдэглэж байна. 1949 оны аравдугаар сарын 1-нд Тяньаньмэнийн талбай дээр Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг зарлан тунхаглажээ. Хятад улс аж үйлдвэржилт, хамтралжилт, өлсгөлөн, ард түмний үймээн самууны хүнд замыг туулсан юм. Одоо тэр бүх сорил шалгуур ард үлджээ. Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд тун удахгүй дэлхийд тэргүүлнэ хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Тус улсын түүхэнд тохиосон олон үйл явдлаас хэвлэлүүд тоймлон нийтэснийг уншигчдадаа хүргэе. Бэлтгэсэн Ш.МЯГМАР Их аяны төгсгөл, 1935 он, Шэньси муж, Фото: Keystone / Getty Images / Fotobank Коммунист отрядуудын дайчид их аяныхаа дараа. Хятадын коммунистууд Чан Кайшийн арми, Японы булаан эзлэгчидтэй аюулгүй бүсэд нэвтрэхээр бүтэн жилийн турш байлдсан юм. Энэ аянаар тасралтгүй тулалдсаар коммунист отрядууд 10 мянга гаруй км замыг туулсан байлаа.
Хятадын коммунистуудын лидерүүд, 1935 оны өвөл, Фото: Mondadori Portfolio / Getty Images / Fotobank Зөвлөлт Хятад улсын Төв засгийн газрын дарга Мао Зэдун, Цэргийн хувьсгалт хорооны дарга Чу Дэ, штабын дарга Жоу Эньлай нар Цянси мужид. Хятадын улаан арми бүслэлтийг сэтэлжээ. Их аян эхлэв.
Улаан армийн танкууд Бээжинд орж ирэв, 1949 оны тавдугаар сарын 2. Фото: AP Хятадын иргэний дайны фронт дээр 1949 оны тавдугаар сард коммунистууд давамгайлж байлаа. Линь Бяо, Пэн Дэхуай, Чу Дэ нарын армиуд үндсэрхэг үзэлтнүүдийг бут ниргэж байлаа. Гоминданыхан буун өгцгөөж, зарим нь Тайванийн аралд дүрвэн гарчээ.
БНХАУ тунхаглахаас хэдхэн минутын өмнө. Бээжин, 1949 оны аравдугаар сарын 1. Фото: ChinaFotoPress / Getty Images / Fotobank Бээжин хотын Тянь Ань Мэнийн талбай, 1949 оны аравдугаар сарын 1. Улс төрийн ажилтан цэргүүдэд сонин уншиж байна. Хэдэн минутын дараа улс тунхаглах ёслол эхэлнэ.
Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсныг зарлан тунхаглаж байгаа нь, 1949 оны аравдугаар сарын 1. Фото: AFP
"Шинэ байранд". Фото: Fine Art Images / Heritage Images / Getty Images "Шинэ байранд" гэсэн 1953 оны уран зураг. Шинэ байранд орж байгаа хятад айл Агуу удирдагчийнхаа зургийг ханандаа өлгөж байгаа нь.
Хятадын ардын сайн дурынхан Солонгосын фронт руу явж байгаа нь, 1950 он. Фото: Keystone / Getty Images / Fotobank 1950 оны аравдугаар сард Америкийн цэргийнхэн амжилтай давшин Хятадын хилд ойртож байв. Хятадын удирдлага Солонгост цэргээ илгээхээр шийдлээ. Тэднийг албан ёсоор ардын сайн дурынхан гэж нэрлэж байв. Сайн дурынхан Солонгосын дайны явцыг эргүүлж чадан Америкийн цэргийг 38 дугаар параллельд эргүүлэн түрж гаргажээ. Дайнд Хятадын гурван сая цэрэг оролцсон гэдэг ба хохирлын тоо өнөөг хүртэл тодорхойгүй.
Хэвлэх үйлдвэрийн ажилтнууд, Мао даргын хэлсэн үгийн түүврийн номыг хэвлэн гаргаж байгаа нь, 1968 он. Фото: Apic / Getty Images / Fotobank «Мао Зэдун даргын хэлсэн үгийн түүвэр» нь дэлхий даяар «Улаан ном» гэсэн нэрээр алдартай. Маогийн үгийн түүвэр тэрбум гаруй ширхгээр хэвлэгдсэн байна.
Гуандун мужийн цагаан будааны талбайд, 1958 он. Фото: Keystone / Getty Images / Fotobank Хятадын удирдлага 1958 онд Их үсрэлтийн бодлогыг эхлүүлэв. Хөдөө аж ахуйн салбарт Их Британийг гүйцэн түрүүлэх зорилго тухайн үед тавьж байв. Олон тооны амжилтгүй туршилтууд (тухайлбал, бор шувуу устгах кампани) нь хамтралжуулалттай нийлэн аймшгийн өлсгөлөнд хүргэсэн юм. Тэр үед түүний улмаас 45 сая хүн амь үрэгдсэн гэж яригддаг.
Сурталчилгааны зурагт хуудас, 1973 он. Фото: Apic / Getty Images / Fotobank
Шанхайн металлургийн заводын эмэгтэйчүүдийн бригад, 1958 он. Фото: Sovfoto / UIG / Getty Images / Fotobank Болд төмөр хайлуулалтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар нь бага металлургийг дээдлэх бодлого явууллаа. Маш олон тооны гар хийцийн жижиг домен зуухууд хаа сайгүй гарч ирсэн байна. Металл хайлуулалт нийт хэмжээгээр нэмэгдсэн ч чанар нь муу байснаас шийдвэрээсээ татгалзсан билээ.
Соёлын хувьсгалын үеийн бүжгэн жүжиг, 1967 он. Фото: Apic / Getty Images / Fotobank Пролетарийн агуу их соёлын хувьсгал Хятадад 1967-1977 онуудад явагдлаа. “Хоцрогдсон феодалын урлагаас татгалзах” зорилгоор урлагийг бүх нийтийн болгох гэж оролдлоо. Энэ хувьсгалын үеэр сонгодог хөгжим урлагт хориг тавин зөвхөн нам, хувьсгалыг алдаршуулсан бүтээл зохиож байжээ.
Хунвэйбиний цуглаан дээр. Фото: AP Соёлын хувьсгалын үеэр Мао даргын эсрэг талынхантай тэмцэх үүднээс 1966 онд хунвэйбинуудын отрядуудыг байгуулжээ. Улаан хувьсгалчид тэрслүү үзэлтнүүдийг залхаан цээрлүүлж байснаас гадна хоорондоо эв түнжин муутай байлаа.
Залуучууд дайтахад бэлэн, 1973 он. Фото: McCarthy / Express / Getty Images / Fotobank Майн баяраар сургуулийн сурагчид үзүүлэх тоглолт хийж байгаа нь, Шанхай, 1973 он.
Мао даргын бэлбэсэн эхнэр Зян Цинийг шүүж байгаа нь. 1980 он. Фото: Associated Press Мао даргын амьдралын сүүлийн жилүүдэд түүнд хамгийн ойр намын удирдлагын “Дөрвөн дээрэмчин” гэх бүлэг бий болжээ. Түүнд нь Мао Зедуны бэлбэсэн эхнэр Зян Цин мөн Чан Чуньцяо, Яо Вэньюань, Ван Хунвэнь нар орж байв. Мао дарга нас барсны дараах засгийн эрхийн төлөө тэмцэлд тэд ялагдаж, олон тооны гэмт хэрэгт буруутгагдсан юм. Зян Цинийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 1991 онд чөлөөлсөн юм. Гэвч тэрээр тун удалгүй эмнэлэгт өөрийгөө боомилон нас баржээ.
"Дөрвөн дээрэмчинг бут ниргэ". Засгийн эрхийн төлөөх тэмцлийн үеийн шог зураг
Өөрчлөлтийн босго дээр. Бээжин, 1980 он. Фото: Keystone / Getty Images / Fotobank 1978 онд Хятадад “Шинэчлэл, нээлттэй бодлого”-ын хүрээнд эдийн засгийн шинэчлэлийг БНХАУ-ын лидер Дэн Сяопиний санаачлагаар хэрэгжүүлж эхэллээ.
Бээжингийн дэлгүүрт, 1980 он. Наяад оны дэлгүүрүүдийн нэг. Сонголт их биш гэлээ ч өдрөөс өдөрт эдийн засгийн байдал сайжирч байлаа. Худалдан авагч Мао даргын кепка малгай Суньятсенийн фрэнч маягийн тэр үеийн хувцастай байгаа нь.
Тянь Ань Мэнийн талбайн хэрэг явдал, 1989 оны тавдугаар сарын 28. Фото: Jeff Widener / AP 1989 оны хаврын оюутны хөдөлгөөн газар авснаас Хятадын удирдлага тэднийг армийн хүчээр дарж авчээ.
Гонконг, 1997 он. Фото: AP Гонконг 1997 оны зургадугаар сарын 22-нд. Хот тэр өдөр Британийн колони хэвээр байв. Үүнээс долоо хоногийн дараа хотод Хятадын далбааг мандуулан Заасг захиргааны Сянганы тусгай бүс боллоо. Британи Гонконгийг 156 жил захирч байв.
Бээжингийн олимпийн нээлт, 2008 он. Фото: Mike Blake / Reuters Бээжингийн зуны олимпийн тоглолт Хятадад дээд рекордын алтан медаль авчирсан юм. БНХАУ спортын их гүрэн болон хувирлаа.
Хятадын эдийн засгийн үндэс, 2012 он. Фото: Jason Lee / Reuters Олон тооны хямд ажлын хүч нь Хятадад гадаадын хөрөнгө оруулалтыг татан эдийн засгийг нь дэлхийд хоёрдугаарт жагсах хэмжээнд авчирчээ. Гэрэл зурагт: “Хятад дахь Маоизмын сүүлчийн арал” гэгдэх Ниньзе тосгоны ажилчин. Уг тосгонд Мао даргын зарчмыг яс барьдаг. Үйлдвэрийн ажилчин нь сарын 2500 юанийн цалинтай.
Цэргийн хөгжмийн чуулгын удирдаач, 2012 он. Фото: Jason Lee / Reuters Цэргийн хөгжмийн чуулгын удирдаач Бүх Хятадын Ардын төлөөлөгчдын хурлын чуулганы нээлтэд бэлтгэж байгаа нь. Бээжин, 2012 он.
Ниньзе тосгонд. Фото: Jason Lee / Reuters Тосгоны сургуулийн сурагчид. Тосгонд Маогийн зарчмаар үнэгүй орон сууцанд амьдарч, эмнэлэг, сургууль нь үнэгүй. Оршин суугчдад нь үнэгүй хоолыг өдөр бүр тараадаг.
Аньхой мужийн хөвөн худалдан авах цэгт, 2012 он. Фото: Reuters Хятад хөвөнгийн импортыг багасган дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого барьж байна.
Онгоц тээг «Ляонин», 2012 он. Фото: Reuters Хятад 1998 онд бүрэн босгоогүй онгоц тээгч “Варяг”-ийг Украинаас 25 сая доллараар худалдан авчээ. Түүнийг эхлээд хөвөгч цэнгээний төв болгосон байснаа Хятад засварлан сайжруулаад байлдааны хөлөг онгоц болгов. /2012 оны есдүгээр сарын 25-нд авчээ/
Шинэ удирдагчид. Фото: David Gray / Reuters Хятад эрчүүд намын шинэ удирдлага томилогдсон мэдээг телевизээр харж байгаа нь. Ойрын таван жилд Хятадыг Си Жиньпин удирдахаар боллоо.
Шинэ төрсөн хүүхдийг усанд оруулж байгаа нь, Фото: Reuters Төрөлтийг хязгаарласан бодлого барьсан нь хүүхдүүдийг хятад айлын “жижигхэн эзэн хаан” болгон хувиргалаа. “Нэг айл-нэг хүүхэд” бодлого нь хүн амын хэт өсөлтийн асуудлыг хэсэгчлэн шийдэх боломжийг өгсөн ч олон том хүн дунд дураараа өссөн хүүхдийн асуудал хятадуудын сэтгэлийг зовоож эхэлсэн юм.
Бээжин хотын оюутны байранд. Фото: Reuters Хятад улс боловсролд анхаардаг уламжлалтай. Энэ нь их сургууль төгссөн хүн нийгмийн хүндлэл хүлээдэгтэй холбоотой.
Аньхой мужийн эдийн засгийн гайхамшиг, 2012 он. Фото: Reuters Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь нийгмийн давхрагуудын ялгааг нэмэгдүүллээ. Үйлдвэрийн олон ажилтнууд тосгоноос хотод ирж байна. Тэд орон сууцтай болох нь тийм ч амар биш хэрэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна