Хөнгөн атлетикийн тэмцээний фото агшнаас

2014 оны 10 сарын 3

Азийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд 19 тамирчин гараанаас гарснаас Бахрайны тамирчин Али Хасан Манбууб 2:12:38 цагийн амжилтаар түрүүлсэн бол Японы тамирчин Матцумура, Каваучи нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар барианд орж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.
Тэрээр 30 км-ээс эхлэн уралдааныг тэргүүлж байсан бөгөөд сүүлийн 2 км-т арын тамирчдад баригдсанаар медалиас мултарлаа. Мөн Б.Гантулга 2:20:54 цагийн амжилтаар IX байрт шалгарсан бол дөрвөн тамирчин замаа дуусгаагүй байна.
Бахрайны тамирчин Али Хасан Манбууб Азийн наадмаас дөрөв дэх медалиа хүртлээ. Тэрээр өмнөх наадмуудад 5 км, 10 км-т алт, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа марафоны төрөлд оролцож, түрүүллээ.
Барианаас 1 км-ын өмнө Б.Сэр-Одын шөрмөс татаж, бусад тамирчдаас хоцорчээ.
Азийн аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Б.Гантулга 2:20:54 цагийн амжилтаар IX байрт шалгарсан бол дөрвөн тамирчин замаа дуусгаагүй байна.
10,000 м-ийн гүйлийн төрөлд манай улсаас Ц.Бямбажав, Б.Доржпалам нар оролцож, 10, 11-р байрт орлоо.
photo by magnaibayar.E

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна