Азийн наадмын хаалтын фото агшнаас

2014 оны 10 сарын 5

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааны фото агшнаас хүргэж байна. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) улсууд удааллаа. БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан олон амжилтуудыг эвдсэн юм. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд "Шинэ Дели-1982" наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин "Шинэ Дели 1982"-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014"-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
"Инчён-2014" наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлага болон боксын баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан олон амжилтуудыг эвдсэн юм.
Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд "Шинэ Дели-1982" наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин "Шинэ Дели 1982"-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014"-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
"Инчён-2014" наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлага болон боксын баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ.
2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Монгол Улсын баг тамирчид 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Харин 2018 оны Азийн зуны спортын наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонез улс 4 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 17-д жагсав. 1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм. Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна