Т.Халиунаа Азийн топ модель болжээ

2014 оны 10 сарын 8

Дэлхийн чансаагаараа 3-т бичигддэг, Азийн супермоделиудыг шалгаруулдаг “Asian supermodel contest” тэмцээн Хятадын Наннинь хотноо болжээ. “Шилмэл Загвар Ордон”-оос жил бүр “Mongolian Beauty” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан шилдэг моделуудыг энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд бэлтгэн оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд “Mongolian Beauty 2013” тэмцээний шилдэг оролцогч Т.Халиунаа эх орноо төлөөлөн оролцож, Азийн топ модель өргөмжлөлийг хүртлээ.
Дэлхийн чансаагаараа 3-т бичигддэг, Азийн супермоделиудыг шалгаруулдаг “Asian supermodel contest” тэмцээн Хятадын Наннинь хотноо болжээ. “Шилмэл Загвар Ордон”-оос жил бүр “Mongolian Beauty” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан шилдэг моделуудыг энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд бэлтгэн оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд “Mongolian Beauty 2013” тэмцээний шилдэг оролцогч Т.Халиунаа эх орноо төлөөлөн оролцож, Азийн топ модель өргөмжлөлийг хүртлээ. Мөн "China fashion week 2014"-д оролцох урилгыг авсан юм.
Уг тэмцээнд манай улс 2009 оноос эхлэн тасралтгүй оролцож байгаа ба анхны оролцогчид болох О.Уянга дэд байрт шалгарч, Э.Сэлэнгэ тайзны ур чадвартай шилдэг моделиор тус тус шалгарч байжээ.
Түүнээс хойш манай загварын шилдэг моделиуд болох Нармандах, Т.Батцэцэг, О.Пүрэвдулам, Т.Туяамаа, О.Ариунзул, Ц.Алтантуяа, Б.Дулмаа нар амжилттай оролцож байсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна