Хамгийн сайхан хүүхнүүдтэй топ 9 орон

2014 оны 10 сарын 9

Эх сурвалж: viva.mn
Бразиль Супермоделиуд яагаад голдуу бразиль гаралтай байдаг гээч? Яагаад гэвэл гоо сайхан тэдний мах цусанд шингэсэн байдаг гэнэ. Дэлхийн хамгийн холимог угсаатан нь бразильчууд бөгөөд янз бүрийн өнгө төрх нийлээд төгс гоо үзэмжийг бүрдүүлдэг байж болох юм.
Орос Орос улс кв/км бүрд оногдох сайхан бүсгүйчүүдийнхээ тоогоор 2-рт орно. Эндэхийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг Москвагийн метроноос төдийгүй хамгийн алслагдсан бөглүү тосгоноос ч харж болно. Супермодель Ирина Шейк бол Сибирийн буйд хязгаарын хүн билээ.
Словак Шаргал үс, цэнхэр нүд, өндөр нуруутай мөрөөдлийн бүсгүйчүүд Словакт л амьдардаг. Тэдэн шиг харагдах гэж дэлхийн олон эмэгтэйчүүд өдий төдий мөнгө зарцуулж байхад словак бүсгүйчүүд байгалиас заяагдсан төрхөөрөө л бусдын анхаарлыг татаж, өөрийгөө огтхон ч зовоодоггүй аж.
Швед Швед улс “ Дэлхийн гоо бүсгүй “-н шагналыг 2 ч удаа авсан орон. Эндэхийн бүсгүйчүүд нүд хужирлам гоо үзэсгэлэнтэйгээс гадна өндөр боловсролтой, ухаалаг хатагтай нар гэдгээрээ алдартай.
Венесуэл Венесуэлийн бүсгүйчүүд хамгийн олон удаа шагнал авч байсан, учир нь Венесуэл бол гоо сайхнаар “өвчилсөн” орон юм. Эмэгтэй төрөлхийн гоо сайхан биш байсан ч, уг оронд хамгийн өргөн дэлгэрсэн “ үйлдвэрлэл “ болох гоо сайхны хагалгаанд ороод л асуудал шийдэгдэнэ. Гоо бүсгүйчүүд бол Венесуэлийн үндэсний бахархал, бүр өөрсдийнх нь хэлдгээр, үндэсний онцлог юм.
Колумб Колумбийн бүх бүсгүйчүүд Софи Вергер шиг биш л дээ. Гэхдээ олонх нь ойролцоо. Колумб бүсгүйчүүд гоо сайхнаараа бахархаж, улам төгс төгөлдөр болохын тулд нөр ихээр хөдөлмөрлөдөг.
Украин Дэлхийн олон эрчүүд Украинаас эхнэр авдаг. Учир нь сайхан хувцаслаж, биеэ зөв арчилдаг украин бүсгүйчүүд сэтгэл татам үзэсгэлэнтэй болохоор тэр. Киевт очоод үзвэл шууд л ойлгох байхаа.
Ливан Ойрх Дорнодын төдийгүй арабын ертөнцийн сайхан хүүхнүүд Ливанд байдаг гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Эндэхийн бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэйгээс гадна баян тансаг, бас хүчтэй зоригтой байдаг гэнэ.
Ангол Африкийн хамгийн гоо бүсгүйчүүд Анголоос гаралтай байдаг. Олон ангол бүсгүй алдартай моделиудын тоонд багтаж чадсаны нэг нь Victoria Secret-ийн бурхны элч нарын нэг Шарам Дениз билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна