Итали, Бразилын волейболчид эхний тоглолтод хожлоо

2014 оны 10 сарын 9

-Итали, Бразилын багууд эхний тоглолтод явалт байгуулснаар гурван оноогоо авлаа. -
Дөрвөн жилд нэг болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад үргэлжилж байна. Тэмцээний 16 дахь өдөр буюу өчигдөр /10,08/ гуравдугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ өдөр Милан хотын “Mediolanum Forum” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Итали, Бразилын шигшээ багууд өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авлаа.
“G” хэсгийн Итали-АНУ-ын тоглолтод талбайн эзэд 3:0(25:23, 25:22, 25:20) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа. 11 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн волейболчид хүчтэй байж, нэг ч сет алдсангүй. “Н” хэсгийн Бразил-БНХАУ-ын тоглолтод энэхүү дэлхийн аваргад хожигдолгүй яваа Бразилын бүсгүйчүүд 3:0 (25:19, 25:16, 25:15) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа.
Өнөөдөр “G” хэсгийн АНУ-ОХУ, “H” хэсгийн БНХАУ-Доминикан БНУ-ын багууд тоглох бол маргааш сүүлийн хоёр тоглолт болж,(Итали-ОХУ, Бразил-Доминкан) медалийн төлөө өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
Дөрвөн жилд нэг болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад үргэлжилж байна. Тэмцээний 16 дахь өдөр буюу өчигдөр /10,08/ гуравдугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ өдөр Милан хотын “Mediolanum Forum” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Итали, Бразилын шигшээ багууд өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авлаа.
“G” хэсгийн Итали-АНУ-ын тоглолтод талбайн эзэд 3:0(25:23, 25:22, 25:20) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа. 11 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн волейболчид хүчтэй байж, нэг ч сет алдсангүй.
“Н” хэсгийн Бразил-БНХАУ-ын тоглолтод энэхүү дэлхийн аваргад хожигдолгүй яваа Бразилын бүсгүйчүүд 3:0 (25:19, 25:16, 25:15) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа. Өнөөдөр “G” хэсгийн АНУ-ОХУ, “H” хэсгийн БНХАУ-Доминикан БНУ-ын багууд тоглох бол маргааш сүүлийн хоёр тоглолт болж,(Итали-ОХУ, Бразил-Доминкан) медалийн төлөө өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна