Өнгөрсөн долоо хоног гэрэл зурагт: (10.06-12)

2014 оны 10 сарын 13

Өнгөрсөн долоо хоног гэрэл зурагт: аравдугаар сарын 6-12
Японы нутгаар дайран өнгөрч байгаа “Фанфон” шуурганы сансраас авсан зураг. Аравдугаар сарын 11.
Индонезийн Суматра арлын шинбунг галт уулын дэлбэрэлт, Аравдугаар сарын 9. Фото: DEDY SAHPUTRA—EPA
Эбола вирусийн халдавар авсан америк иргэн Техас мужид аравдугаар сарын 6-нд өөд болжээ. Эмнэлэгийн ажилтнууд ариутгалын ажил хийж байгаа нь. Фото: JIM YOUNG—REUTERS
Аравдугаар сарын 8-нд Таганка театрыг үндэслэн байгуулагч Оросын нэртэй найруулагч Юрий Любимовтай салах ёслол Москвагийн Вахтанговын нэрэмжит театрт болон 3000 гаруй хүн салах ёслол гүйцэтгэхээр ирцгээжээ. Фото: Михаил Жапаризе/ТАСС
Аравдугаар сарын 9-ний өдөр Украины ерөнхийлөгч Петр Порошенко “Засгийг цэвэрлэх тухай” хуулинд гарын үсгээ зуран баталгаажуулав. Хууль хүчин төгөлдөр болсноор ерөнхийлч Виктор Януковичийн үед төрийн алба хааж байсан албан тушаалтнууд цэвэрлэгээнд хамрагдана. Фото: Николай Лазаренко/ТАСС
Аравдугаар сарын 8-нд Хойд Америк, Өмнөд Америкийн баруун хэсэг болон Австрали, Азийн зүүн хэсгийн хүмүүс сар хиртэлтийг харцгаалаа. Балбын Катманду хот. Фото: EPA/NARENDRA SHRESTHA
Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзай (фото), Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхи нар 2014 оны Энх тайвны Нобелийн шагнал авцгаав, Аравдугаар сарын 10. Фото: ТАСС/EPA/JUSTIN LANE
Исламын улс гэдэг хэт даврагчдийн бүлгийн дайчид Сирийн Кобани хотын гуравны нэгийг эзлэн авлаа. Америкийн нисэх хүчин исламчуудын байрлалд агаарын довтолгооныг аравдугаар сарын 9-нд хийжээ. Фото: EPA/SEDAT SUNA
Эбола вирусийн халдвар авсан эмнэлэгийн асрагч Тереза Ромерогийн нохойг эрх баригчид аравдугаар сарын 8-нд “унтуулав”. Эмнэлэгийн асрагч нь Эбола хижгийн улмаас Мадридад нас барсан хоёр испани ламыг асарч байжээ. Испаний нийгэм нохойг хөнөөхийг эсэргүүцэж байлаа. Фото: ТАСС/EPA/PACMA
Оросын рублийн ханш унасаар байна. Аравдугаар сарын 6-нд нэг ам.доллар 40 рубль хүрсэн нь түүхэнд өмнө нь байсангүй. Фото: Сергей Фадеичев/ТАСС
Оросын ерөнхийлөгч Путины төрсөн өдөрт зориулсан олон нийтийн жагсаал, арга хэмжээ Чеченийн нийслэлд аравдугаар сарын 7-нд явагдлаа. Мөн тэр өдөр террор хийх гэж байсан залууг цагдаагийнхан саатуулах үеэр тэр өөрийгөө дэлбэлэн цагдаагийн хэд хэдэн ажилтнуудыг хөнөөсөн хэрэг гарав. Фото: Елена Афонина/ТАСС
Сергей Аксеновыг Крымын тэргүүнээр бүс нутгийн парламент нь аравдугаар сарын 9-нд сонголоо. Улстөрч Крым улсын Засгийн газрыг давхар хариуцан удирдах ажээ. Крымыг Орост нэгтгэхэд гол үүрэгтэй байсан тэрээр ийнхүү “шагнагдав”. Фото: Алексей Павлишак/ТАСС
Аравдугаар сарын 9-нд Уран зохиолын Нобелийн шагналтнаар Францын орчин үеийн зохиол бөгөөд кино зохиолч Патрик Модиано тодров. “Хүмүүсийн санаанд багтамгүй хувь тавиланг сэрээн булаан эзлэлтийн ертөнцийг нээсэн дурсамжийн урлагийнх нь төлөө” Нобелийн хороо түүнд шагналаа олгожээ. ТАСС/EPA/IAN LANGSDON
Аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Сочи хотод "Формула-1" тэмцээний Оросын Гран-при анх удаагаа явагдлаа. Орост барууны орнуудын тавьсан хоригийн улмаас энэ тэмцээн эхлэхээсээ өмнө тасалдаж магадгүй гэсэн яриа байсан юм. Гэвч спорт улс төрөөс хүчтэй нь харагдлаа. EPA/SRDJAN SUKI Бэлтгэсэн Ш.МЯГМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна