Волейболын ДАШТ өндөрлөв

2014 оны 10 сарын 14

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ 09-23 10.12-ны хооронд Итали улсад болж өнгөрлөө. 4 жилд нэг удаа болдог тус тэмцээнд нийт 24 багаас шилдэг 6-д Итали, АНУ, ОХУ, БНХАУ, Бразил, Доминикан нар тунаж үлдсэн юм. Эндээс Бразил, БНХАУ, Итали, АНУ багууд хагас шигшээд шалгарсан. Улмаар шигшээ тоглолтод АНУ ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг анх удаа хүртсэн бол дэлхийн хошой аварга БНХАУ мөнгө, Бразил хүрэл медаль хүртлээ. Харин талбайн эзэд Итали 4 байрт шалгарлаа.
Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 12-ны хооронд Итали улсад болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээнд нийт 24 багаас шилдэг зургаад Итали, АНУ, ОХУ, БНХАУ, Бразил, Доминикан нар тунаж үлдсэн юм.
Эндээс Бразил, БНХАУ, Итали, АНУ багууд хагас шигшээд шалгарсан. Улмаар шигшээ тоглолтод АНУ ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг анх удаа хүртсэн бол дэлхийн хошой аварга БНХАУ мөнгө, олимпийн хоёр удаагийн аварга Бразил хүрэл медаль хүртлээ. Харин талбайн эзэд болох 2002 оны дэлхийн аварга Италийн баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Гуравдугаар тойргийн “G” хэсэг: 2002 оны дэлхийн аварга, талбайн эзэд болох Италийн бүсгүйчүүд энэ хэсэгт АНУ, ОХУ-ын багуудыг хожиж, хэсгээ тэргүүлсэн бол АНУ удаалсан. Их шөвөгт Итали, БНХАУ-ын волейболчид оноолт таарав. Хоёрдугаар тойргийн “Е” хэсэгт Итали, БНХАУ-ын багууд багтсан. Энэ хэсгийн сүүлийн тоглолт Итали-БНХАУ-ын хооронд аравдугаар сарын 5-ны өдөр болоход талбайн эзэд 3-1 онооны харьцаагаар хожжээ. Гэвч өнгөрөгч бямба гаригт болсон мөнгөн медалийн тоглолт эсрэгээрээ өрнөлөө. Энэ өдөр БНХАУ-ын бүсгүйчүүд 3-1 харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан юм. 10.11 Итали-БНХАУ 1-3 (21-25, 20-25, 25-20, 28-30)
“Н” хэсэг: Дэлхийн аваргаас алтан медаль авч үзээгүй байгаа Бразил, дэлхийн хошой аварга БНХАУ, шилдэг зургаад анх удаа багтсан Доминиканы багууд энэ хэсэгт багтсан билээ. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бразил хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн бол БНХАУ удаалсан. Эхний тоглолтод Бразилд 0-3-аар хожигдсон БНХАУ-ын бүсгүйчүүдийн хувьд байдал хүнд болж ирсэн юм. Тэд Доминикантай хийсэн тоглолтын эхний хоёр үед ялагдсан. Гэвч удаах гурван сетийг өөрийн болгож, тэднээс хоёр оноог авч чадсанаар хагас шигшээд тоглох эрхтэй болсон юм. Зөвхөн алтан медаль авах гэж ирсэн Бразилын хүчирхэг баг АНУ-ын багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдлөө. Тэд 11 тоглолт хийхдээ ялагдал гээчийг амсаагүй байсан юм. Гэвч тэднийг АНУ-ын бүсгүйчүүд зогсоолоо. Бямба гаригт болсон тоглолтод 3-0 онооны харьцаагаар АНУ баг ялалт байгуулсан юм.
Тэмцээний алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өнгөрөгч ням гаригт буюу аравдугаар сарын 12-нд Милан хотын “Mediolanum Forum” ордонд болсон. Алтан медалийн төлөөх тоглолтод АНУ ялалт байгуулж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртсэн бол хүчирхэг Бразил хүрэл медаль дээр буулаа. Алтан медаль: БНХАУ-АНУ 1-3 (25-27, 20-25, 25-16, 24-26) Хүрэл медаль: Итали-Бразил 2-3 (15-25, 13-25, 25-22, 25-22, 7-15)
Тэмцээний байр эзэлсэн байдлыг танилцуулья: Алтан медаль: АНУ Мөнгөн медаль БНХАУ Хүрэл медаль: Бразил IV байр: Итали V байр: Доминикан, ОХУ VII байр: Япон, Серб IX байр: Герман, Турк ХI байр: Белги, Болгар XIII байр: Хорват, Нидерланд XV байр: Азербайжан, Казахстан XVII байр: Аргентин, Канад, Пуэрто Рико, Тайланд XXI байр: Камерон, Куба, Мексик, Тунис тус тус шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна