Серб-Албаний тоглолтын үеэр үймээн болжээ

2014 оны 10 сарын 15

Хөлбөмбөгийн 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Франц улсад болох билээ. Энэхүү тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Сербийн нийслэл Бельград хотын “Партизан” цэнгэлдэх хүрээлэнд болох байсан Серб-Албаний шигшээ багийн тоглолтыг цуцаллаа.

Мягмар гариг буюу энэ сарын 14-ний өдөр болох байсан тус тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Албаны төрийн далбааг зүүсэн нисгэгчгүй аппарат талбайд орж ирсэн юм. Сербийн хөлбөмбөгчин Митрович уг далбааг авах үед эсрэг багийн тамирчин эсэргүүцэл үзүүлснээс болж, үймээн эхэлжээ. Үүнээс өмнө тоглогчдын дунд бага зэрэг маргаан гараад байсан юм. Талбайд эмх замбараагүй байдал үүсч Английн шүүгч Мартин Аткинсон 41 дэх минутад тоглолтыг зогсоожээ. Хоёр багийн аль аль нь гоол оруулаагүй байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна