Долоо хоног гэрэл зурагт: (10.13-19)

2014 оны 10 сарын 20

Оросын ерөнхийлөгчийн сүүлийн үед оролцсон дэлхийн томоохон саммит, Хойд Солонгосын таягтай лидер, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын Орост хийсэн айлчлалт, Балбын цасан шуурга, Эбола вирусийн айдсийн үргэлжлэл зэрэг өнгөрсөн долоо хоногийн гэрэл зургуудад. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Аравдугаар сарын 13-нд Тулузын их сургуулийн профессор Жан Тироль “зах зээлийн хүчин ба зохицуулалтын дүн шинжилгээ” бүтээлээрээ Альфред Нобелийн нэрэмжит Шведийн төв банкны шагнал буюу Эдийн засгийн Нобельтон боллоо. ТАСС/EPA/XAVIER DE FENOYL
Аравдугаар сарын 15-ны өдөр Балбын өндөр ууланд цасан шуурга цасны нуранги үүсгэх үеэр 30 жуулчид амь үрэгдэж далаад нь сураггүй болжээ. EPA/NEPALESE ARMY
Орос, Хятад хоёр Оросын байгалийн хийг нүүлэх гэрээ байгуулан өмнөх тавдугаар сарын худалдаа наймааны гэрээгээ хуулийн талаас нь баталгаажууллаа. Гэрэл зурагт: Оросын ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович, Ольга Голодец нарыг ерөнхий сайд Дмитрий Медведев Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцянд танилцуулж байна. Дмитрий Астахов/ТАСС
Дэлхийн утга зохиолын нэр хүнд бүхий Букерийн 2014 оны шагналыг Лондон хотноо Австралийн зохиолч Ричард Флэнаган “Алс хойд зүгийг чиглэсэн нарийн зам” (The Narrow Road to the Deep North) романаараа хүртэв. AP Photo/Alastair Grant
Нефтийн үнийг дагаар Оросын рублийн ханш арвадугаар сарын 17-нд унан доллартай харьцуулахад 41,15 руб., евротой харьцуулахад 52,63 рубль болжээ. Артем Коротаев/ТАСС
Apple корпораци iPad Air 2 ба iPad mini 3 гэсэн хоёр таблетийг аравдугаар сарын 16-нд нийтэд танилцууллаа. Мөн тэр өдөр шинэчилэн сайжруулсан моноблок iMac Retina K болон Mac Mini компьютерийг нийтэд үзүүлжээ. AP Photo/Marcio Jose Sanchez
Өнгөрсөн долоо хоногт Испани Каталона мужийнхаа тусгаар тогтнолын төлөө явуулах гэсэн бүх нийтийн санал асуулгыг нь зогсоон сэтгэл амарснаас гадна үндэсний баяраа тэмдэглэв. Хаан ширээнд суусан VI Фелипе дээд ерөнхий командлагчийн хувьд анх удаа парад хүлээн авч Испанийн леогионеруудын бэлгэдэл болсон ямаанд ёслов. AP Photo/ Daniel Ochoa de Olza
Японыг зовоож байсан Вонвонг далайн шуурга Хятадад орж ирэв. East News/ Jin Yunguo
Афганистаны нийслэлд дахин аллага үйлдэгдэж, таван хүний аминд хүрчээ. REUTERS/ Omar Sobhani
Нью-Жерси хотын багш эмэгтэй Аманда Брюэр Өмнөд Африкт амарч байх үеэр цагаан акулаа загасны хөргийг зурагт буулган гэрэл зургаа “Инээгээрэй !” гэж нэрлэжээ. East News/ Exclusivepix/Amanda Brewer
Хойд Суматра арлын Синабунг гэх 2,46 метрийн өндөртэй галт уул дахин идэвхжиж эхэлжээ. Гурван жилийн дараа дахин сэрсэн галт уул ойролцоох 15 мянган хүнийг нүүлгээд байна. Fotobank.ru/Getty Images
Мельбурны Ровена Дайвс каскадер хүн бөгөөд мууран эмэгтэй костюмаар гоёон өвчтэй хүүхдүүдийг зугаацуулж, Эврика гэсэн хотын хамгийн өндөр цамхгын үзүүлэлтийн талбайд экскурс хийлгэдэг ажилтай.Fotobank.ru/Getty Images
Донецкийн нисэх буудлын орчимд хүчнийхнийг буудаж байгаа сайн дурынхны их бууч. AP Photo/ Dmitry Lovetsky
“Социализмын төлөөх хөдөлгөөний” лидер, өнөөгийн ерөнхийлөгч Эво Моралес Боловийн ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа яллаа. Мөн сонгогчид Детатуудын танхимын 130 гишүүд, 36 сенаторыг сонгожээ. AP Photo/ Enric Marti
Кубын Гавана хотын хуучин театрын Deep Roots Dance Company хамтлагийн жүжигчид бэлтгэл сургуулилалтдаа гарчээ. REUTERS/ Alexandre Meneghini
"Сакраменто Кингз", "Бруклин Нетс" багуудын тоглолтын завсарлагаар үзүүлсэн шоугийн хэсгээс, аравдугаар сарын 15. REUTERS/ Kim Kyung-Hoon
Хамгийн сүүлийн мэдээгээр, Эбола вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 9814 болж, 4,5 мянган хүн нас бараад байна. REUTERS/ Tyrone Siu
Барууны радикалууд Украины Дээд Радын байрны дэргэд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Депутатууд Дэлхийн хоёрдугаар дайнд дайтсан Босогчдын армийг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гэсэн хуулийг батлаагүйн дараа эсэргүүцлийн ажиллагаа эхлэн үймээнд хүргэв. Максим Никитин/ТАСС
Барууны радикалууд Украины Дээд Радын байрны дэргэд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Депутатууд Дэлхийн хоёрдугаар дайнд дайтсан Босогчдын армийг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гэсэн хуулийг батлаагүйн дараа эсэргүүцлийн ажиллагаа эхлэн үймээнд хүргэв. Максим Никитин/ТАСС
Харин энэ зураач Гонконгийн оюутнуудын зам хаасныг зотонд буулгахаар шийджээ. REUTERS/ Carlos Barria
Хонконгийн “Шүхэртнүүдийн жагсагчид долоо хоногт хоёр ч удаа цагдаагийнхантай мөргөлдөөн гаргав. Эсэргүүцэгсэд зарим нь Гонконгийн автозамын тоннелийг хаан сууцгаасан байлаа. REUTERS/ Tyrone Siu
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Хойд Солонгосын лидер есдүгээр сарын 3-наас хойш анх удаагаа олны өмнө харагдлаа. Ким Чен Ун таягтай явж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг ихээр татав. ТАСС/EPA/Rodong Sinmun
Аравдугаар сарын 14-ний өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр Парис хотноо уулзан гурван цагийн хэлэлцээр хийлээ. Тэд Эбола вирусийн тархалт болон терроризмтай тэмцэхэд талууд илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжтойг хэлсэн байна. Украины байдлын талаар ярилцахдаа талууд сөргөлдөгч нарыг төлөөлөхгүй гэдгийг Сергей Лавров хэлжээ. AP Photo/Carolyn Kaster
Владимир Путин Белград хотыг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцон Сербид албан ёсны айлчлалт хийлээ. Аравдугаар сарын 16-нд Белград хотноо 1985 оноос хойш анх удаагаа хийгдсэн “Ялагчдын алхаа” цэргийн парад дээр Владимир Путин, Сербийн ерөнхийлөгч Томислав Николичийн хат. Михаил Метцель/ТАСС
Аравдугаар сарын 17-ны өдөр Милан хотноо болж өнгөрсөн Ази-Европын саммитийн хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлагч Петр Порошенко, Германы канцлер Ангела Меркель нарын бүрэлдэхүүний “нормандын” гэх дөрвөл форматын уулзалт явагдлаа. Алексей Никольский/ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна