"Инчён-2014" Азийн пара наадмын фото агшнаас

2014 оны 10 сарын 21

Монгол Улсын баг тамирчид хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлагын төрлүүдээс нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртээд байна. Гэрэл зургийг Б.Болдбаатар (tulga 5 студи) "Инчён-2014" пара Азийн наадмын албан ёсны сайт: www.incheon2014apg.org
“Инчён-2014” Азийн пара наадмын 2 дахь өдөр явагдсан жүдо бөхийн төрлөөс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Тажикстан, Казахстан, Ираны бөхчүүдийн ялж, шигшээд шалгарчээ. Энэ жинд Узбекстаны Намозов алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.
Мөн энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ. Б.Болортунгалаг, Г.Оюун нар хүрэл медалийн төлөө барилджээ. Мөн энэ өдөр болсон хийн гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, спортын мастер Ч.Наранцэцэг нар 8-р байрт шалгарлаа.
Монгол Улсын баг тамирчид хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлагын төрлүүдээс нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртээд байна. "Инчён-2014" пара Азийн наадмын албан ёсны сайт: www.incheon2014apg.org
БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн пара наадмын буудлагын төрлөөс З.Ганбаатар хүрэл медаль хүртжээ. “Инчён-2014” Азийн пара наадмын эхний өдөр /10,19/ эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар хүрэл медаль хүртэж, “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авлаа. Тэрээр 531 оноогоор 6-р байраар шалгарч, финалд 162,9 оноо авснаар хүрэл медаль хүртсэн юм. Энэ дасгалд Иран, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медалийг хүртжээ.
Мөн энэ өдөр болсон хийн гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, спортын мастер Ч.Наранцэцэг нар 8-р байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна