Даамын өсвөрийн ДАШТ-ий фото агшнаас

2014 оны 10 сарын 30

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ Эстоний Таллинн хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-д тодрох юм. Тэмцээний фото агшнаас хүргэж байна. 2014.10.30
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гаригт Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн билээ. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-д тодрох юм.
Тэмцээний 4-5 өргийн(зарим тоглогч 4 өрөгтэй) дараах байдлаар охидын 8-10 насанд Б.Өнөржаргал 8 оноотой тэргүүлж байна. Тэрээр 4 хожил, 1 хожигдолтой явна. Энэ насанд нийт 28 даамчин өрсөлдөж байгаагаас Б.Мишээл, Б.Мөнжин 12, 15-р байрт жагсаж байна.
Мөн охидын 11-13 насанд С.Энхтүвшин 4 өргийн дараах байдлаар 6 оноотой 5-р байр, Г.Дүүрэнбилэг, Э.Маргад нар 8, 11-р байрт жагсаж байна. Хөвгүүдийн 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 6 оноогоор (2 хожил, 2 тэнцээ, 1 хожигдол) 9-р байр, Б.Баярмагнай, Б.Сүхбат нар 5 оноогоор 11, 13-р байрт жагсаж байна. Энэ насанд 28 тамирчин өрсөлдөж буй.
Мөн хөвгүүдийн 11-13 насанд 36 тамирчин өрсөлдөж байгаагаас Ц.Чинзориг 6 оноогоор 10-р байр, С.Мөнх-Оргил 5 оноогоор 19-р байр, М.Лувсандорж 3 оноогоор 30-р байрт жагсаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна