АСЕМ-ийг авсан аравдугаар сар

2014 оны 11 сарын 3

Ньюс агентлаг өнгөрөгч аравдугаар сарын онцлох үйл явдлыг эргэн сануулж байна.
-Ази, Европын орнуудыг нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний 10 дугаар уулзалт Итали улсын Милан хотноо амжилттай өндөрлөж, тус байгууллагын 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулав.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцсээр.
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзаж УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй гэдгийг онцлов.
-Ургац хураалт шуударлаа.
-Азийн наадам өндөрлөв. Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.
-УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэгтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
-Рейлбус хотод биш Дарханы чиглэлд үйлчилж байхаар боллоо
-Анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, олон нийтээс санал, үнэлгээ авч Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Ч.Болдбаатар шалгаруулав.
-Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбооны Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ.
-“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн гарав
-Азийн пара наадмаас Н.Алтанцэцэг алтан медаль хүртлээ
-Улаанбаатарын зураглал GOOGLE-д бүртгэгдлээ
-Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа.
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд хамтарсан мэдэгдэл хийж АСЕМ-ын хурлыг Монголд зохиох эрх авсан нь “Спортоор бол Олимпийн эрх авсантай адил” хэмээн зүйрлэсэн юм.
-Үндэсний тариаланчдынхаа эрх ашгийг эргэн харж Улаан буудайн импортыг хүчингүй болголоо.
-УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ардчилсан намд гишүүнээр элсэж, батлахаа гардаж авлаа
-Ш.Батбаярын цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, цагаатгасан байна.
-Тэмээний баяр арваннэгдүгээр сарын 16, 17-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ес дэхь удаагаа боллоо
- БОНХ-ийн Сайд С.Оюун Сэлбэ голыг гурван жилийн турш сайн дураараа цэвэрлэсэн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг хүлээн авч уулзлаа.
-Гандан хийд тагтаанаас татгалзав
-Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулан ялаа нимгэлэх төсөл хэрэгжүүлнэ
-Засгийн газар бэр цэцгийг үндэсний бахархалт цэцгээр зарлав.
-7 жил 10 хоногийн хорих ял аваад байгаа Шинэ үе продакшины жүжигчин Ц.Алдармаа давж заалдана.
- “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарлиг гаргаснаас хойш уг өдрийг ес дэх удаагаа орон даяар тэмдэглэж байна.
-Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж 6899 аж ахуйн нэгжийн 37310 иргэн оролцон нийт 963886 ам метр зам талбайгаас 2635 тонн хог хаягдлыг цэвэрлэв
-УИХ-ын гишүүдийн дугаараас хуурамч мессеж түгсэн хэрэг гарав
-МАХН-ын дарга Н.Энхбаяр монголд ирлээ
-Монголынхоо баруун 5 аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалайгийн аялал үргэлжилсээр
- “Монголын мангас” нэрийг аваад буй Ичиножёо А.Ичинноров анхаарлын төвд оров
-Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдод ФИФА-гаас авлига авсан хэрэгт буруутган хориг тавьжээ. Түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онуудад авлига авсныг тогтоожээ.
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн хэрэгт буруутгаж хорих 461-р ангид хорьж байсан ч 10-р сарын 29-нд батлан даалтад гаргалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудлын эргэн тойронд улс төр өрнөв.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцсээр.
-Нийслэлийн ойг нижгэр тэмдэглэв
-Улсын номын сангийн урдах рекламны самбар олон нйтийн дүргүйцлийг төрүүлэв
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал хийлээ.
-Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа.
-Нийслэлийн 375 жилийн ойг угтан дөрвөн удаа төрөхдөө ихэрлэж нийтдээ найман хүүхэдтэй болсон Д.Энхтөр, Ц.Ундрал нарын гэр бүлд орон сууц гардууллаа
-УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна