Долоо хоног: 11.03-09

2014 оны 11 сарын 10

Сахалтнуудын тэмцээн, 1941 оны домогт парадын хуулбар, бөөнөөрөө гэрлэсэн ёслол, Конгрессийн сонгууль, АРЕС-ийн долоо хоногийн эхлэлт, Зүүн Украины байдал хурцатсан зэрэг үйл явдлууд өнгөрсөн долоо хоногийн гэрэл зурагт. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
REUTERS/ Yves Herman. Пүрэв гаригт Брюссель хотноо зуу гаруй мянган хүмүүс Засгийн газрынхаа хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсаад үймээн гаргажээ.
REUTERS/ China Daily. Хятадын Шинжаан Уйгарын автономын 22 хос нэгэн зэрэг хуримлав.
East News/ Xinhua. Энэтхэгийн Пушвар хотноо болдог урт сахалтнуудын уралдаан олон тооны жуулчдыг татдаг.
East News/ Hammacher Schlemmer/Solent News & Photo Agency. Жеймс Бондын усанд шумбадаг Lotus Esprit маркийн машиныг еВау дуудлага худалдаанд тавьжээ.
REUTERS/ Danish Ismail. Энэтхэгийн Сринагар хотынхон Ашурын баярыг тэмдэглэж байна. Суннитууд энэ өдөр Аллах исламын арван номлогч нарт агуу их буян хишиг хайрласан гэж тэмдэглэдэг бол шиитүүд нь энэ өдрөөр имам Хусейн алагдсаны гашуудлыг хийн өөрсдийгаа тарчлаан зовоодог.
Fotobank.ru/Getty Images. Anonymous хөдөлгөөнхийхөн арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулсан “Сая багийн марш” нэртэй арга хэмжээ дэлхийн олон оронд явагдан жагсагчид хүнийг эрхийг зөрчин бөөнөөр мөрдөн тагнаж байгааг эсэргүүцэв. Жагсагчид 1605 онд Английн парламентыг дэлбэлэх хуйвалдаан хийсэн Гай Фоксийн баг өмсөн энэ өдрийг арга хэмжээндээ сонгосон байлаа.
Fotobank.ru/Getty Images. Израилийн цагдаагийнхан Иерусалим хотын гудамжнаа явган зорчигчдыг машинаар мөргөн дайрч нэг хүнийг хөнөөж, 13 хүний бэртээсэн жолоочийг буудан устгав. Жолооч нь Иерусалим зүүн хэсгийн Шуафат гэх араб дүүргийн хүн байснаас цагдаагийнхны ажиллагаа Шуафатын дүрвэгсдийн лагерьт эсэргүүцэл гаргажээ.
РИА Новости. Рамиль Ситдиков. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн домогт парадад зориулагдсан баярын арга хэмжээнд 6000 гаруй цэргийн албан хаагчид оролцлоо. Анх удаагаа баярын парадын арга хэмжээний хүрээнд Агуу эх орны дайны Москвагийн хамгаалалтаас эхлээд Рейхстагийг эзлэх хүртэлх гол үйл явдлуудыг харуулсан тоглолт явагдав. Дараа нь Улаан талбайд дайн үеийн зэр зэвсгийг тавин олон нийтэд үзүүлжээ.
РИА Новости. Рамиль Ситдиков. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн домогт парадад зориулагдсан баярын арга хэмжээнд 6000 гаруй цэргийн албан хаагчид оролцлоо. Анх удаагаа баярын парадын арга хэмжээний хүрээнд Агуу эх орны дайны Москвагийн хамгаалалтаас эхлээд Рейхстагийг эзлэх хүртэлх гол үйл явдлуудыг харуулсан тоглолт явагдав. Дараа нь Улаан талбайд дайн үеийн зэр зэвсгийг тавин олон нийтэд үзүүлжээ.
AP Photo/ Dmitry Lovetsky. Донбассийн нутаг дэвсгэр дэх уурхайнуудын 70 хувь нь одоо ажиллахгүй болсныг арваннэгдүгээр сарын 4-нд Украины Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн орлогч сайд Юрий Зыков мэдэгдлээ.
AP Photo/ Adel Hana. Египет Газын зурвасын хилийн дагуу буферийн бүс байгуулж эхлэв. Энэ бүс нь 500 метрийн өргөнтэй 13 км-ийн урттай байх юм. Хилийн ойролцоох айлуудыг 48 цагийн дотор нүүлгээд байшингуудыг нь дэлбэлжээ.
AP Photo/Markus Schreibe. Берлины хана нурсны 25 жилийн ойн арга хэмжээний гурван өдрийн баяр Германд арваннэгдүгээр сарын 7-нд эхлэв. Берлин хотын East Side Gallery гэдэг уран сайхны галерейд тавигдсан ханын хэсэг.
Сергей Фадейчев/ТАСС. Октябрийн баярын оронд Орос даяар Ард түмний эв нэгдлийн өдрийг арваннэгдүгээр сарын 4-нд тэмдэглэжээ.
REUTERS/ KCNAREUTERS/ KCNA. Хойд Солонгосын ЦМТА өөрийн лидерээ байлдааны онгоцны бүхээгт сууж байгаа зургийг тараав.
REUTERS/ Maxim Zmeyev. Украины хүчнийхэн өнгөрсөн лхагва гаригт Донецк хотыг их буугаар буудах үеэр сургууль их бууны галд өртөн хоёр сурагч амь үрэгдэж, дөрвөн хүүхэд шархадлаа. Түүний дараагийн өдөр нь хүчнийхний сум хоёр цэцэрлэгийн байранд тусчээ. Өөөрийгөө зарлан тунхагласан ДАУ-ын тэргүүн Александр Захарченко амь үрэгдсэн сурагчдын дурсгалд хоёр өдрийн гашуудал зарлав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна