Кюүшю башёгийн фото агшнаас хүргэж байна

2014 оны 11 сарын 12

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо энэ сарын 9-нд эхэлсэн билээ. Тэмцээний фото агшнаас хүргэж байна.
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо энэ сарын 9-нд эхэлсэн билээ. Өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаан болж, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж магиширигийн 1-ээс барилдаж буй Точиозантай барилдаж, ошиташи мэхээр уналаа. Тэрээр өчигдөр Такаясүд унасан бөгөөд хоёр өдөр дараалан ялагдсанаар хоёр даваа, хоёр ялагдалтай боллоо.
Өнөөдөр их аварга Харүмафүжиг давсан Точиозаны хувьд эхний гурван өдөр дараалан ялагдаад байсан бөгөөд аваргаар эхний даваагаа авлаа. Мөн шинэхэн секивакэ Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдод унасан бол озэки Кисэносато дөрөв дэх даваагаа авчээ.
Энэ өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Такарафүжиг, 71 дэх аварга Какарюү М.Ананд Тоёохибикиг давснаар дөрөв дэх даваагаа авлаа. Тэмцээнийг дөрвөн өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү, озэки Кисэносато, М-7 Окиоүми, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням нар 100 хувийн амжилттай тэргүүлж байна.
Жүрёод Фүжиазүма дөрвөн даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Токитэнкү А.Хүчитбаатар, Кагамио Б.Нанжид нарын зургаан бөх гурван даваан, нэг унаатай удаалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна