Дэлхийн долоо хоногийн үйл явдлын фото тойм

2014 оны 11 сарын 17

Арваннэгдүгээр сарын 10-16: Дэлхийн долоо хоногийн үйл явдлын фото тойм Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Арваннэгдүгээр сарын 10-д сансрын гурван нисгэгчтэй "Союз ТМА-13М" сансрын хөлөг Казахстаны талд газардлаа. Дэлхийдээ Максим Сураев (Роскосмос), Рид Вайзман (НАСА), Александр Герст (Европын сансрын агентлаг) гурав буцан ирэв.
“Их хорийн” саммит Австралийн Брисбен хотод арваннэгдүгээр сарын 15-нд нээгдлээ. Саммитийн талбарт ВRICS-ийн гишүүдийн лидерүүд Владимир Путин, Нарендра Моди, Дилма Руссефф, Си Жиньпин, Жейкоб Зума нар уулзлаа. Алексей Дружинин/ТАСС
REUTERS/ Jason Reed. G20 саммитийн албан ёсны нэг хуралдаан эрчим хүчний асуудалд зориулагдлаа
Эдийн засгийн асуудал ба ажилгүйдэл Грекийн нийслэлийг гудамжны урлагийн талбар болгожээ.
АSЕАН-ы орнуудын саммит болсон Мьянмагийн нийслэл Нейпьидо хотын барилгачид.
Зүүн өмнөд Азийн орнуудын эвслийн саммит лхагва гаригт Мьянма улсын нийслэлд нээгдлээ. Саммитийн эхний өдөр лидерүүд зургаа авахуулах ёслолтой байв.
Арваннэгдүгээр сарын 11-д Бээжин хотноо АРЕС-ийн орнуудын саммит ажлаа дуусгав. Лидерүүд мод тарин дурсамжаа үлдээжээ. AP Photo/Pablo Martinez Monsivais
Арваннэгдүгээр сарын 12-нд сансрыг судалсан түүхэнд анх удаагаа судалгааны аппарат Чурюмов-Герасименкогийн нэрээр нэрлэгдсэн сүүлт одон дээр буулт хийлээ. Европын судалгааны Rosetta зондын буух төхөөрөмж Philae сансрын биет дээр буужээ. ТАСС/EPA/ESA/Rosetta/Philae/CIVA
Австралийн Бонди гэх наранд шарлагын газар 400 орчим хүн элсэнд толгойгоо нуун Засгийн газар нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг “Их хорийн” саммитад оруулаагүйг эсэргүүцлээ.
Оросын хүмүүнлэгийн тусламжийн долоо дахь цуваа Донецк, Луганск хотуудад арваннэгдүгээр сарын 16-нд тусламж хүргээд буцан ирцгээв. Валерий Матыцин/ТАСС
Miss International гэх дэлхийн гоо сайхны дөрөв дэх том тэмцээн Токио хотноо болон түүний Гоо үзэсгэлэнгийн хатан хаанаар Пуэрто-Рикогийн Валери Эрнандес гэдэг эмэгтэй шалгарлаа.
Варшав хотноо арваннэгдүгээр сарын 12-нд хийгдсэн үндсэрхэг үзэлтнүүдийн Тусгаар тогтнолын марш үймээнээр 70 орчим хүн хэлмэгдэв. ТАСС/EPA/LESZEK SZYMANSKI
Баруун Европ мягмар гаригт Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны ойг тэмдэглэв. Амь үрэгдсэн Британи цэргийн тоогоор улаан цэцгийн дэвсгэр хийсэн байлаа. Лондон, AP Photo/Kirsty Wigglesworth
Арваннэгдүгээр сарын 13-нд Гиннессийн дээд амжилтын номын 60 жилийн ойг тэмдэглэх ёслол дээр дэлхийн хамгийн өндөр Султан Косен гэдэг Турк хүн хамгийн намхан 72 настай Балбын Чандра Бахадур Дангитай уулзжээ. ТАСС/EPA/FACUNDO ARRIZABALAGA
АРЕС-ийн саммит дээр Оросын ерөнхийлөгч Хятадын тэргүүн хатагтайд нөмрөг нөмрүүлэн ёс алдав. Харин хятад эмэгтэйчүүд Путиныг нөхөр болох асрамжтай хүний нэг гэж үзжээ.
Арваннэгдүгээр сарын 16-нд Airshow China олон улсын нисэхийн салон хаалтаа хийв. Арабын Нэгдсэн Эмиратын нислэгийн групп уран нислэг хийж байгаа нь. ТАСС/EPA/JOY MU
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна