"Пукет-2014"-ийн фото агшнаас

2014 оны 11 сарын 19

Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээний медальтнууд тодорлоо. Манай эмэгтэй баг шилдэг 4-т, эрэгтэй баг шилдэг 8-д шалгарч 7-р байрыг эзэллээ. Гэрэл зургийг Э.МАГНАЙБАЯР. (Пукет хотоос)
Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээний медальтнууд тодорч байна. Эрэгтэй 12 баг өрсөлдсөнөөс Катар алтан медаль хүртэж, Энэтхэг, Тайландын багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Манай баг тус тэмцээний шөвгийн наймд шалгарч Катартай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглосон боловч 16:22 онооны харьцаагаар ялагдлаа.
Эрэгтэй баг: XI.15 Монгол-Тайланд 12:14 XI.16 Монгол-Бутан 17:11, Монгол-Энэтхэг 18:21 XI.17 Монгол-БНХАУ 14:15 Монгол-Лаос 22:5 XI.18 Монгол-Катар 16-22
Эрэгтэй 12 баг: Алтан медаль: Катар Мөнгөн медаль: Энэтхэг Хүрэл медаль: Тайланд IV байр: Бангладеш V байр: БНХАУ VI байр: Оман VII байр: Монгол VIII байр: Туркменистан IX байр: Бутан X байр: Афганистан XI байр: Малдив XII байр: Лаос улсын багууд тус тус шалгарлаа.
Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорлоо. Эмэгтэй 8 баг өрсөлдсөнөөс Тайваны баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай баг өнөөдөр Тайвань, Тайландын багуудад ялагдаж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.
Эмэгтэй баг: XI.15 Монгол-БНХАУ 13:18 XI.16 Монгол-Филиппин 12:11 XI.17 Монгол-Энэтхэг 21:12 XI.18 Монгол-Тайвань 10-17 Монгол-Тайланд 7-13
Эрэгтэй 8 баг: Алтан медаль: Тайвань Мөнгөн медаль: БНХАУ Хүрэл медаль: Тайланд IV байр: Монгол V байр: Филиппин VI байр: Туркменистан VII байр: Энэтхэг VIII байр: Непалийн багууд тус тус шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна